Өнөөдөр Т.Дэлгэрмөрөн ахмадууддаа зориулж үнэгүй тоглолт хийнэ

043d006a20a09d65original“Номин талст” хамтлагийн дуучин, МУСТА Т.Дэлгэрмөрөн буурлууддаа хүндэтгэл илэрхийлсэн тоглолтоо өнөөдөр буюу 1 сарын 12-ны 15 цагаас Соёлын төв өргөөнд толилуулахад бэлэн болжээ. Тэрбээр ахмадууддаа үнэ төлбөргүй тоглох бөгөөд тоглолтын урилга тасалбарыг зургаан дүүргийн засаг даргын тамгын газар, ахмадын хороогоор дамжуулан дүүргийн тодорхойлолтыг үндэслэн ахмадуудад хүргэж буй юм байна.

Мөн албан байгууллага, хувь хүмүүс дуучинтай холбоо тогтоож буурлууддаа буян түгээж болох аж. Тоглолтонд Хөдөлмөрийн баатар, ардын жүжигчин Г.Хайдав, А.Ж Б.Зангад, А.Ж Ш.Чимэдцэеэ, А.Ж Ч.Мөнхшүр, МУГЖ А.Долгор, МУСГЗ, Буриад улсын СГЗ Д.Ухнаа, Монгол улсын төрийн шагналт Намсрайжавын нэрэмжит симфони оркестр, удирдаач УГЗ Н.Бүтэнбаяр нар оролцох юм байна.

Санал болгох мэдээ

Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

​Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтод өнөөдөр /2026.06.04/ Улсын Их Хурлын гишүүн А.Ариунзаяа, Д.Батлут, Л.Мөнхбаясгалан, …