Нийтийн тээврийн баярын маршрут гарчээ

 a6cb7f2f2e000e2doriginalНийслэлийн Засаг даргын 2015 оны А/105 дугаар “Улаанбаатар хотод ажил эхлэх цагийг өөрчлөх тухай” захирамжаар замын хөдөлгөөний хэт ачааллыг бууруулах зорилгоор Улаанбаатар хотод байршин, үйл ажиллагаа явуулдаг их, дээд сургуулийн хичээл эхлэх цагийг 07 цаг 40 минут болгосонтой холбогдуулан судалгаа хийж нийтийн тээврийн тээврийн үйлчилгээний алсагдсан 14 чиглэлийн өглөөний эх авалтын цагийг урагшлуулж, өөрчлөлт орууллаа. Шаардлагатай тохиолдолд иргэдийн зорчих эрэлтийг үндэслэн холбогдох судалгаа, тооцооллыг хийж зарим чиглэлүүдийн эх авалтын цагийг өөрчлөх боломжтой юм.

Өөрчлөлт оруулсан чиглэлүүд:

САР ШИНИЙН БАЯРЫН ӨДРҮҮДИЙН НИЙТИЙН ТЭЭВРИЙН

 ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ

Цагаан сарын баярын өдрүүдэд нийтийн зорчигч тээврийнүйлчилгээшинийн 1,2,3 буюу 2015оны 2дугаар сарын 19,20, 21-ны өдрүүдэд өглөөний 08.00 цагаас орой 22.30 цаг хүртэл баярын хуваариар, шинийн 4 буюу 2-р сарын 22-ны өдөр ердийн амралтын өдрийн хуваариар өглөөний 08.00 цагаас орой 22.30 цаг хүртэл  ажиллана.

Үндсэн 69 чиглэлд 613, хот орчмын10 чиглэлд 48, нийт 661 их багтаамжийн автобус, троллейбус,туслах17чиглэлд 96бага багтаамжийн микроавтобус бүгд 757 тээврийн хэрэгсэл  ажиллана.

Хотын захын гэр хорооллын чиглэлүүдэд бага багтаамжийн микроавтобусаар захиалгат

үйлчилгээг2015 оны 2-р сарын 19-өөс 2-р сарын 21-нийг дуустал  зохион байгуулна.

Нийслэл хотын дотор таксийн үйлчилгээнд 18 аж ахуйн нэгжийн 667 такси  ажиллаж, дуудлагаар үйлчилнэ.

 

Санал болгох мэдээ

УОК-ын Шуурхай штаб Дорнод аймгийн Онцгой комиссын гишүүдтэй цахим хурал хийж, өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцлаа

УОК-ын Шуурхай штабаас Дорнод аймгийн Онцгой комиссын гишүүдтэй цахим хурал хийж, өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцлаа. …