Өнөөдөр Дүнжингарав худалдааны төвд МУИС Монос группын хамтын бүтээл “100 наслаарай цай” нээлтээ хийлээ. Цай нь 5 жилийн судалгааны үр дүнд антиоксидантын үйлдэлтэй, хүний биед сөргөөр нөлөөгүй цай юм. Энэ цайны гол зүйл нь хүнийг залуужуулах увидастай юм. Антиоксидант нь хүний биед үүссэн чөлөөт радигалыг хоргүйжүүлэх, эсийг хамгаалахад хамгийн чухал бодис, исэлдэгчийн эсрэг нэгдэл юм. Цайны найрлагад Нарийн навчит, хөвөн оройт, сөөгөн боролзгоно, аньсны навч орсон. Нээлтэнд МУИС, ХШУИС Биоорганик хими, Фармакогнозын лабораторийн эрдэмтэн профессор Б.Одонбаяр, С.Бадамцэцэг, Ж.Батхүү мөн Монос групп эм судлалын хүрээлэнгийн хамт олон оролцож нээтийн тууз хайчиллаа. “100 наслаарай цай” өнөөдөр үйлдвэрийн үнээр 2200 төгрөгөөр зарагдах юм байна.
Д.Тэргэл