Томуу, томуу төст өвчний мэдээ, албан:
2 дугаар сарын 2-ноос 8-нд улсын хэмжээнд 165.784 хүн амбулаториор үйлчлүүлсний 10.962 (6.6%) нь томуу, томуу төст өвчтэй гэж оношлогдсон байна. Энэ үзүүлэлт нь өмнөх 7 хоногоос 0.6%, өнгөрсөн оны мөн үеэс 4.2%-иар бага, 10.000 хүн амд 39.7 тохиолдол бүртгэгдсэн нь өмнөх 7 хоногоос 0.3-аар их, өмнөх оны мөн үеэс 12.4 тохиолдлоор бага байна (График).
Томуу, томуу төст өвчин, улсын хэмжээнд
Улаанбаатар хотын хэмжээнд 73.493 хүн амбулаториор үйлчлүүлсний 5.078 (6.9%) нь томуу, томуу төст өвчтэй гэж оношлогдсон нь өмнөх 7 хоногоос 1.0%, өнгөрсөн оны мөн үеэс 5.5%-иар бага, өвчлөл 10.000 хүн амд 41.2 тохиолдол бүртгэгдсэн нь өмнөх 7 хоногоос 1.6-аар их, өмнөх оны мөн үеэс 21.4 тохиолдлоор бага байна. Лабораторид 140 сорьц хүлээн авч шинжилсэний 33 (23.5%) сорьцод томуугийн A(H3N2) вирусын, 1 (0.7%) сорьцод томуугийн В хүрээний вирусын ген тус тус тодорхойлогдсон байна.
Эх сурвалж: ХӨСҮТ
Осол, гэмтлийн мэдээ, албан: 2 дугаар сарын 4-нөөс 10-нд ГССҮТ-д 1609 хүн хандсаны 62%-ийг эрэгтэйчүүд, 24%-ийг 0-15 насны хүүхэд эзэлж, 10.5% нь согтуугаар осолд өртсөн байна. Энэ нь өмнөх долоо хоногийн үзүүлэлтээс 6.7%-иар нэмэгджээ. 39.2%-ийг уналт, 18.6%-ийг хүчирхийлэл, 10.3%-ийг зам, тээврийн осол эзэлж байна.
Эх сурвалж: ГССҮТ
ДЭЛХИЙ ДАХИНД
Эбола вируст халдвар, албан:
2015 оны 2 дугаар сарын 11-нийөдрийн байдлаар дэлхийн 10 улсад (Либери, Сьерра-Леон, Гвиней, Мали, Нигери, Сенегал, Бүгд Найрамдах Ардчилсан Конго, АНУ, Испани, Их Британи) Эбола вируст халдварын дэгдэлт бүртгэгдэж, өссөн дүнгээр 22960 хүн өвчилж, 9236(40.2%)нас барсан байна. 2 дугаар сарын 04-аас хойш 309 шинэ тохиолдол, нас баралт 206 хүнээр нэмэгджээ. Гвинейд өвчний тохиолдол нэмэгдэн бүртгэгдэж, Либерит буурч, Сьерра-Леонд өвчний тархалт эрчимтэй хэвээр байна.
Эх сурвалж: ДЭМБ
Шувууны томуугийн A(H5N6), A(H7N9)вируст халдвар, албан: 44 настай, эрэгтэй шувууны томуугийн A(H5N6) вируст халдвараар өвчилсөн болох нь лабораторийн шинжилгээгээр батлагдсан байна.
2 дугаар сарын 6-ны байдлаар шувууны томуугийн A(H7N9) вируст халдвараар нийт 571 хүн өвчилж, 204 хүн нас барсан байна.
• Шувууны томуугийн дэгдэлт бүртгэгдсэн улс орноор аялах үедээ гэрийн тэжээвэр амьтдын аж ахуйгаас аль болох хол явах, шувууны захаар явахдаа амьтадтай харьцахгүй байх;
• Гэрийн тэжээвэр амьтад болон бусад амьтны өтгөнөөр бохирлогдсон гадаргууд хүрэхгүй, мөн үхсэн амьтадтай газраар явахгүй байх;
• Аялагчид гараа савантай усаар тогтмол угаах;
Эх сурвалж: ДЭМБ