Монголын Залуучуудын Холбооноос хоёрдугаар сарыг хайрын сар болгон зарласан. Гэгээн хайрын баярын өдрийг тохиолдуулан Хайрын шүлгийн “Цагаан уул” наадам, 100 хосын болзоо зэрэг арга хэмжээнүүдийг зохион байгуулахаар төлөвлөжээ. Төлөвлөсөн олон ажлын нэг болох “Хайрын бэлэг” үзэсгэлэн худалдаа өнөөдөр МЗХ-ны байранд боллоо. Энэхүү үзэсгэлэн худалдаагаар хайрын нандин бэлэгнүүдийг нэг дороос сонголтоо хийн авах боломжийг залуусдаа олгосон байна.
Мөн үүнээс гадна “1000 хосын болзоо” арга хэмжээг тун удахгүй зохион байгуулах бөгөөд хайрттайгаа хамт кино үзэх, “Хайртдаа өгөх бэлэг” үзэсгэлэн худалдаанаас хайртдаа бэлэг сонгох, “Хайраа цоожлох ёслолын ажиллагаа” болон фото зургийн уралдаан зэрэг олон үйл ажиллагааг Хайрын сарын хүрээнд зохион байгуулах юм байна.
Н.Тилеген