Урт нэртэй хуулийг дагаж мөрдөх журмын талаар анхны хэлэлцүүлгийг хийлээ

Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн /2015.02.12/ хуралдаан 11.00 цагт  52,6 хувийн ирцтэй  эхэллээ.

DSC_4652Хуралдаанаар Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж, хуулийн төслийн талаар ажлын хэсгээс гаргасан саналуудаар санал хураалт явуулав.

Санал хураалтын явцад хуулийн төсөлд, “… усны сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүсийг Усны тухай хуулийн 22.3-д заасны дагуу усны сан бүхий газрын эргээс 200 метрээр тогтоож тусгай зөвшөөрлийн талбайгаас хасалт хийх”, “ …хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий талбай нь усны сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүс, ойн сан бүхий газартай давхацсан тохиолдолд Усны тухай хууль, Ойн тухай хуулийн дагуу шийдвэрлэх” агуулгатай зүйл нэмэх, “ гол мөрний урсац бүрэлдэх эхийн бүсэд олгогдсон тухай зөвшөөрлүүдийг цуцлах, Усан сан бүхий энгийн хамгаалалтын бүсэд олборлолт явуулж эхэлсэн тусгай зөвшөөрөл бүхий талбайд холбогдох арга хэмжээ авах, нөхөн сэргээлт хийлгэх журам болон гэрээний загварыг Засгийн газар батална. Уг журам гэрээнд тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй байгаль орчинг хамгаалах, нөхөн сэргээхэд зарцуулах зардлыг 100 хувь урьдчилан байршуулах нөхцөл, хяналт тавих төрийн байгууллагын албан тушаалтны хүлээх үүрэг, хариуцлагыг тус тус тусгасан байна” зэрэг саналуудыг гишүүдийн олонх дэмжсэн юм. Харин төслийн 1 дүгээр зүйл буюу нэмэлтээр орж байгаа 4 дүгээр зүйлийн “энэ зүйлд Ашигт малтмалын тухай хуулийн 56.1.3 дугаар заалт болон Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай” хуулийн 4.6 зүйл хамаарахгүй” гэсэн 2 дахь өгүүлбэрийг хасах” саналыг ажлын хэсэг татаж авав.DSC_4643Санал хураалтын явцад гишүүдийн зүгээс асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Б.Гарамгайбаатар, гол, усны эхээс 200 метр зайд хайгуул, олборлолт явуулахаар тогтоож байна. Усны тухай хуулинд зааснаар 50 метр дотор ямар ч үйл ажиллагаа явуулах боломжгүй байгаа. Гэтэл хуулийн төсөлд 200 метр зайд байхаар тогтоох юм бол 50-иас 200 метрийн завсарт байгаа урьд нь ашиглагдчихсан, нөөц нь тогтоогдсон ордууд руу орж болохгүй улмаар нөхөн сэргээлт ч хийж болохгүй болж байна гэж ойлгож болох уу гэдгийг тодотгосон юм. Түүний асуултад Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Д.Арвин өгсөн тайлбартаа, “200 метр гэсэн зайг яаж тогтоосон гэхээр Усны тухай хуулинд “ усны нөөцийг хомсдох, бохирдох, хамгаалах, үер усны гамшгаас сэргийлэх зорилгоор усан сан бүхий газар усны эх үүсвэр, онцгой болон энгийн хамгаалалтын эрүүл ахуйн бүсийг тогтооно” гэж заасан. Энэ нь гол, усны эхээс 200 метр дотор ашигт малтмалын лиценз олгохгүй, 200 метр дотор зөвшөөрөл олгох юм бол гол, усны эх бохирдох магадлал өндөр гэж мэргэжлийн байгууллагаас шинжлэх ухааны үндэстэйгээр тогтоосон тооцоо юм билээ. Иймээс 200 метрийг барья гэсэн саналыг оруулж байгаа” гэлээ.

DSC_4667Уул уурхайн сайд Р.Жигжид хариултдаа, “Усны тухай хуулиар энгийн болон онцгой хамгаалалтын гэж хоёр бүс тогтоосон. Хуулиар онцгой хамгаалалтын бүс буюу эргээс 50 метр хүртэл зайд аливаа ашигт малтмалын үйл ажиллагаа явуулах, олборлох, хайх үйл ажиллагаа явуулахыг хориглосон байгаа. Хуулийн төсөлд 200 метрээс дотогш гэдэгт 50 метр мөн хамаарч байгаа юм. Иймд үйл ажиллагаа явуулна гэвэл усны тухай хуультай зөрчилдөнө. Иймээс 50 метрт гар хүргэж болохгүй. Өөрөөр хэлбэл энгийн хамгаалалтын бүсийг 200 метрээр тогтоочихоод тэр хооронд үйл ажиллагаагаа эхэлсэн тохиолдолд нөхөн сэргээлт хийлгэх, түүнтэй холбоотой арга хэмжээ авах заалт оруулж байгаа гэж ойлгож байна. Өмнө нь энэ хууль гараад энгийн бүсийг тогтоохдоо 200 метрийг барилгүй зарим газар 5 км, зарим газарт түүнээс ч илүүтэй тогтоосон байдаг. Тэгэхээр энэ хуулийн төслийн нэг давуу тал нь энгийн хамгаалалтын бүсээ 200 метрээр нарийвчлан тогтоож өгч байгаа нь ач холбогдолтой гэж үзэж байна” гэв.

DSC_4694Улсын Их Хурлын гишүүн, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол, “Хуулиа хэрэгжүүлэхийн тулд ажлын хэсгээс оруулж ирж байгаа тодорхой саналуудыг дэмжиж байгаа. Хайгуулын олборлолт хийсэн, сэргээгдэж чадаагүй талбайнуудыг илүү хариуцлагатай болгож засах талаар ярьж байгаа нь зөв. Нөхөн сэргээлт хийгдээгүй хаягдсан газруудаа мөн засч залруулья гэж байгаа. Нөхөн төлбөрийн асуудлыг төр шийдэж чадахгүй байгаа учраас энэ асуудлаа тодорхой байдлаар тавьж шийдвэрлэх хэрэгтэй. Одоогийн усны тухай хуулинд зааснаар 50 метрээс дотогш орох тухай асуудал хориотой. Энд салаа утгатай ойлгож, ярьж болохгүй зүйл байна. Хэрвээ 50 метрээс дотогш орно гэж байгаа бол Усны тухай хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах тухай асуудлыг давхар ярих болж байгаа юм. Тиймээс энэ хуулийн төсөлд 50-иас гадагш гэж яриад 200 метр дотор үйл ажиллагаа явуулахаар тусгасан” гэсэн хариулт өглөө хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Ugluu-logo20

Санал болгох мэдээ

Монгол Улс инновацад түшиглэн хаягжилтаа шинэчилж байгааг “Өвлийн Давос” онцолж байна

Швейцарын Давос хотноо Дэлхийн эдийн засгийн 54 дэх удаагийн чуулганд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ …