П.Номин-Эрдэнэ 4 дэх, Г.Отгонжаргал 3 дахь удаа залуучуудын улсын аварга боллоо

32_b037d7109604b3b62b740494bb32425c55c07c722015 оны чөлөөт бөхийн залуучуудын УАШТ-ний хоёр дахь өдөр эрэгтэй 55, 74, 96 кг, эмэгтэй 48, 59, 72 кг-ын жингүүдийн барилдаан боллоо.

Хоёр дахь өдрийн барилдаанд өсвөр наснаасаа УАШТ, дэлхийн болон тивийн аварга шалгаруулах тэмцээн оролцож үе тэнгийн бусад бөхчүүдээсээ илүү тэмцээний “туршлага”-тай болсон залуучууд өндөр амжилт гаргалаа. Тухайлбал Ази тивийн залуучуудын аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт П.Номин-Эрдэнэ 4 дэх, азийн залуучуудын аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медальт Г.Отгонжаргал 3 дахь, өсвөрийн ДАШТ-ний хүрэл, азийн өсвөрийн аварга З.Занабазар, Ази тивийн өсвөр үеийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт Г.Төрмөнх, Ази тивийн залуучуудын аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медальт Э.Гантуяа нар хошой аварга болцгоолоо.

Тэмцээний сүүлийн өдөр  буюу өнөөдөр эрэгтэй 60, 84, 120 кг, эмэгтэй 51, 63 кг-ын жингүүдийн барилдаан болно.

Ugluu-logo20

Санал болгох мэдээ

МОНГОЛ УЛСАД ХҮҮХДИЙН ЦЭЦЭРЛЭГ БАЙГУУЛАГДСАН ТУХАЙ

Ардын Гэгээрүүлэх яамны ажлын тухай гэгээрүүлэх яамны сайд агсан Жамьянгийн тавьсан илтгэлээс (Ардыг гэгээрүүлэх яамны …