“Зүрхэн аялгуу” тоглолтоо Sweetymotion хамтлаг өнөөдөр үзэгчдэд хүргэнэ

51760bc34f914ad9originalSweetymotion хамтлаг нь урлагын ертөнцөд байр сууриа олоод удаж байгаа хамтлагуудын нэг билээ. Тус хамтлагийн бүсгүйчүүд энэ сарын 13-ны үдэш буюу өнөөдөр “Crocus event hall”-д 19:00 цагаас “Зүрхэн аялгууг” тоглолтоо тавих гэж байна. Уг тоглолтын онцлог нь та бидний сэтгэлд хоногшсон 40, 50, 60-аад оны үеийн дуунуудыг амьдруулах бөгөөд “Best Tailor” хувцасны шилдэг шоу үзүүлбэрийг үзүүлэх юм байна. Тус шоу үзүүлбэрийг Монголын шилдэг моделууд болох Одгэрэл, Урнаа, Ундрах зэрэг 10 гаруй моделууд амилуулах нь ээ.

Зүрхэн аялгуу шоуны хамгийн чухал хэсгийн нэг бол хөгжмийн найруулга юм. Уг шоуны хөгжимчдийн бүрэлдэхүүнд даралтат хөгжим Чинбаа, гитарчин Мөнх-Оргил, баргил гитарчин Никитоны Цогоо, бөмбөрчин Одбаяр, Хөсөгтөн хамтлагийн лимбэчин Адъяа, Ятгачин Солонго, ёочин хөгжмийг Шүрээ гэсэн шилдэг баг бүрэлдэхүүн ажиллаж байгаа юм.

Мөн Хувцас загвар зохион бүтээгч Биндэръяа, үс болон нүүрний гоо сайхныг Матрикс салон, Цэцэг чимэглэлийг-Flower цэцэгийн урлан, Гайхалтай амтат шоколадыг Amadei Chocolate зэрэг байгууллагууд гэгээн хайрын баярт зориулсан хамгийн гоё үдэш, хамгийн гоё орчинг бүрдүүлэхээр ажиллаж байна. Урилгаар МУГЖ Долгор ирж өөрийн гайхамшигт хоолойгоор эгшиг нэмэх юм. Тус шоуны ерөнхий зохион байгуулагчаар Монголын урлагийн чиг хандлагыг тодорхойлогч On’Off продакшн ажиллаж байгаа ажээ.

эх сурвалж: www.urlag.mn

Санал болгох мэдээ

Уран барималч Т.Даваасамбуугийн “Монгол эр хүн” үзэсгэлэн дэлгэгдлээ

“Мөнгөн мод 2023” наадмын  шилдэг дүрслэх урлагийн бүтээлийн шагнал хүртсэн уран барималч Т.Даваасамбуугийн “Монгол эр …