Г.Баасан хадагтай Ц.Элбэгдоржийг дэмжив

baasan Монголын Ахмадын чөлөөт холбооны тэргүүн Г.Баасан цахим хэрэглэгчидэд хандан сонгуульдаа идэвхтэй оролцохыг уриалав. Тэрээр мөн Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг дэмжиж буйгаа илэхийлэхээ ч мартсангүй.

Г.Баасан хадагтай “Сайн байцгаана уу? Сайхан зуншиж байцгаана уу. Та нарынхаа энэ өдрийн амгаланг айлтгая Монголчууд ерөнхийлөгчөөр хэнийг сонгох вэ? гэж санал бодлоо уралдуулж байгаа мөчид та бүхнийг идэвхтэй оролцож байгаа гэж найдаж байна. Монгол улсынхаа ерөнхийлөгчөөр Ц.Элбэгдоржийг сонгох нь оновчтой сонголт гэж би үзэж байна. Миний сонголттой ижил сонголт хийхийг уриалж 2013 – 06- 23-ны өдөр 10 цагт 30 минутад Сүбаатарын талбай дээр болох Ц.Элбэгдорж ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчлгааны хаалтын үйл ажиллагаанд оролцохыг урьж байна. Сүбаатарын талбай дээр уулзацгаая” гэлээ.

Г.Баасан АН-аас нэр дэвшигч Ц.Элбэгдоржтой нэг нутгийн Ховдын уугуул юм.

Т.Түвшин

Ugluu.mn

Санал болгох мэдээ

Таван сарын хугацаанд мопед, суррон, скүүтертэй холбоотой 754 осол бүртгэжээ

Гэмтэл, согог судлалын үндэсний төвийн эмч нар өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. ГССҮТ-ийн эмч …