Хосуудад үнэ төлбөргүй кино үзүүлнэ

1423799766_10363788_689942687792732_3451587069057102325_n Монголд хамгийн хүчтэй үйл ажиллагаа явуулж байгаа залуусын нэгдэл бол facebook/247 групп юм. Уг групп нийгэмд зөв хандлагаар хайрыг маш олон хэлбэрээр илэрхийлж сайн үйлсийн ажил зохион байгуулдаг. Тэд энэ удаа Гэгээн валентины өдрийг тохиолдуулан уламжлал болгон гаргадаг “БИ ЧАМД ХАЙРТАЙ-2” номоо гаргасан байна. Ном дэлхийн сонгодог зохиолчид, Монголын сонгодог зохиолчид, 247 группын гишүүдийн хайртдаа зориулан бичсэн сэтгэлийн үг, шүлэг, захианаас бүрдсэн бөгөөд номын нээлт 2015 оны 02 сарын 14-ны өдөр Хил хамгаалах ерөнхий газрын урлаг /театрт/ болох юм байна.  Нээлтийн үеэр ХЦБЧ-н уран бүтээлчид бэсрэг тоглолт хийж, хосуудад зориулсан хайрын түүх өгүүлсэн сонирхолтой кино үзүүлэх болохоор нийт монголын хосуудыг өргөнөөр ирэхийг урьжээ.
1423799796_10897811_689943077792693_9066199944630302246_n
Эх сурвалж: Tur.mn

Санал болгох мэдээ

Уран барималч Т.Даваасамбуугийн “Монгол эр хүн” үзэсгэлэн дэлгэгдлээ

“Мөнгөн мод 2023” наадмын  шилдэг дүрслэх урлагийн бүтээлийн шагнал хүртсэн уран барималч Т.Даваасамбуугийн “Монгол эр …