Нийслэлийн мэргэжилийн хяналтын газраас Сар шинийн баярыг угтаж Нийслэлийн 9 дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа эрхэлж буй хэвийн боов, бууз, банш, хиамны үйлдвэрүүд, үзэсгэлэн худалдаа зохион байгуулж буй худалдааны төвүүд, агуулах, хүнсний дэлгүүрүүд, импортлогч аж ахуйн нэгжүүдийн агуулах худалдаанд хяналт шалгалт хийж байна. Худалдан авагч үйлчлүүлэгчдийн хувьд бараа бүтээгдэхүүнийг сонгохдоо худалдан авч буй бүтээгдэхүүнийхээ хадгалах хугацаа, хадгалагдаж байгаа нөхцөл нь тухайн бүтээгдэхүүний шошгон дээр заасан хадгалалтын горимтой тохирч байгаа эсэх, сав баглаа боодлын бүрэн бүтэн байдлыг шалгаж авах, хаяг нь тодорхой бус, шошгын шаардлага хангаагүй бүтээгдэхүүн болон хувь хүний гар дээрээс хаана, хэн үйлдвэрлэсэн нь тодорхойгүй хүнсний бүтээгдэхүүн, архи согтууруулах ундаа худалдан авахгүй байхыг анхааруулан сэрэмжлүүлж байна.
Сэрэмжлүүлж байна
Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар