“Монголын Ураг Удам Уламжлал-2015 он” сэдэвт онол-эрдэм шинжилгээний хурал болов

10979469_775195705902053_863012870_nМонголын Ураг Удам Уламжлал холбооноос Мэдээлэл технологийн үндэсний паркад “Монголын Ураг Удам Уламжлал-2015 он” сэдэвт онол-эрдэм шинжилгээний хурал зохион байгууллаа. Тус хуралд эрдэмтэн судлаачид “Юнеско-гийн дэлхийн өвийн конвенцийг хэрэгжүүлэхэд тахилгат газар нутгийн ач холбогдол”, “Зөөлөн ястаны зарим хүмүүсийн угийн бичиг”, “Угийн бичиг хөтлөхийн учир утга”, “Ураг хамгаалах уламжлалт Монгол сэтгэлгээ”, “Угийн бичиг ба техник технологийн дэвшил”, “Монголын ураг удам уламжлал ба үндэсний аюулгүй байдал” зэрэг олон чухал сэвдийг хөндсөн илтгэл хэлэлцүүлж байна. 

Монголынг “Ураг Удам Уламжлалын холбоо” нь байгуулагдаад 3 жилийн нүүр үзэж байгаа бөгөөд өнөөгийн даяаршлагдаж байгаа нийгэмд өв уламжлалаа хамгаалж авч үлдэх, цус ойртолтоос сэргийлэх, ураг удмаа мэдэхийн ач холбогдлыг ойлгуулж таниулах зорилготой юм. Мөн эрдэм шинжилгээний хурлын дараагаар удмын бичиг хөтөлсөн иргэдийн туршлагын үзэсгэлэн гаргаж ирсэн зочид төлөөлөгчдөд танилцуулсан байна.

Мөн энэ чиглэлээр эрдэмтэн судлаачид санал шүүмжлэлээ өрнүүлж чөлөөт хэлэлцүүлэг хийснээр эрдэм шинжилгээний хурал өндөрлөх юм.

10994629_775195672568723_1992863551_n 10966891_775195615902062_1616219582_n

Д.Тэргэл

Ugluu-logo20

Санал болгох мэдээ

Хүн ёсны төлөөх тэмцлийг улстөржүүлсэн ерөнхийлөгчид алдарт эхчүүд гомдолтой байна

Дөнгөж төрсөн нялх биетэй ээжийг нярайн хамт тусгаарлахдаа хүнлэг бус, сэтгэлгүй хандсаныг эсэргүүцсэн эхчүүд өчигдөр …