“Хайрын дууны үдэш”-ийг 3 Бүдүүн, Мотив, Sync хамтлагийн залуус мэдрүүлнэ

Snapshot_2015-02-12_1515462822054222015-02-13-15-16[www.urlag.mn]Он жилууд улиран одох тусам Монголын рок, попын урлагт шинэ залуу хамтлагууд хүч төрөн гарч ирж, тэр ч утгаараа залуусыг уран бүтээлүүдээрээ байлдан дагуулж байгаа билээ. Тэдгээр хамтлаг дуучид дундаас сонсогчдын сонсох дуртай хамтлагийн нэг хэдийнээ болж чадсан “3 Бүдүүн”, “Мотив”, “Sync” хамтлагийн залуус Гэгээн хайрын баярын өдөрт зориулан энэ сарын 14-ны үдэш буюу маргааш “Хайрын дууны үдэш”-ийг бүх дурлалт хосууддаа зориулан эгшиглүүлэх гэж байна.

Тоглолтонд тус хамтлагийн залуус өөрсдийн шинэ содон уран бүтээлүүдээ хүргэхээс гадна сонсогчдын сэтгэлд хэдийнээ хоногшсон хайрын дуунуудаа сонордуулах  юм байна. Энэ үдэш бидэнтэй хамт  Dj Aгваан, Болд байх бөгөөд хүрэлцэн ирсэн бүх дурлалт хосуудад маань зориулж өөрсдийн хит болсон set-ээс тавьж нэгэн үдшийг доргио өнгөрүүлэх нь ээ

Холбогдох утас: 99920000, 99293232, 11315311

эх сурвалж: www.urlag.mn

 

Санал болгох мэдээ

Уран барималч Т.Даваасамбуугийн “Монгол эр хүн” үзэсгэлэн дэлгэгдлээ

“Мөнгөн мод 2023” наадмын  шилдэг дүрслэх урлагийн бүтээлийн шагнал хүртсэн уран барималч Т.Даваасамбуугийн “Монгол эр …