Өнгөрсөн намраас эхлэн АНУ-ын Лос-Анжелес хотноо амьдарч, бэлтгэл сургуулилтаа үргэлжлүүлж байсан Н.Төгсцогт мэргэжлийн боксын нэртэй промоутер Эл Хеймонтой өнгөрсөн долоо хоногт таван жилийн гэрээ байгуулжээ. Гэвч тэрээр гэрээний мөнгөн дүнг нууцалж байгаа бөгөөд түүнд үүнээс өөр хоёр гурван сонголт байсан аж. Промоутер Эл Хеймон нь Н.Төгсцогтын багш Жо Гуссений найз гэнэ. Тиймээс манай тамирчинд энэ хүнтэй холбогдох алтан боломж олдсон байна. Тэрээр хэлэхдээ “Яг л миний мөрөөдлийн багш байсан. Намайг очиход шууд л гар барьж угтаад, маргаашнаас one-on-one бэлтгэл хийж эхэлье гээд бэлтгэлдээ шууд орсон. Цаанаасаа нэг өөр мэдрэмж төрдөг дөө. Яг л тийм.” хэмээн сэтгэл хөдлөлөө илэрхийлжээ.
Түүний анхны тулаан ирэх сард болох бөгөөд айж сандрах зүйлгүйгээр чадна гэдэгтээ итгэл дүүрэн байна.