Идэвхитэй ажилтнууд илүү бүтээмжтэй байж, алдаагүй ажиллаж, чанартай үр дүн гаргадаг гэж үздэг. Тиймээс та ажилтнуудаа байнгын идэвхитэй, ажилдаа дур сонирхолтой байлгах орчин нөхцөлийг бүрдүүлэх хэрэгтэй.
Ажилтнуудын цалинг өсгөхгүйгээр тэднийг идэвхижүүлэх, илүү урам зоригтой болгох олон төрлийн арга зам бий. Заримыг нь танд санал болгож байна.
1.Эерэг уур амьсгал бүхий оффисс бий болго
Оффис чинь маш халуун, дулаан харагдах ёстой. Оффисд амьд цэцгүүд байх нь эерэг мэдрэмжийг төрүүлж, стрессийг бууруулдаг. Хана болон тавилгууд аль болох байгалийн эсвэл завсрын өнгө зонхилох нь илүү тайван, амгалан байх нөхцөлийг бүрдүүлдэг. Хурц тод биш илүү зөөлөн тусах гэрлийг оффисдоо сонгох нь зүйтэй.
2.Ажлын үр дүнг үнэл
Хэрэв ажилтнууд тавьсан зорилгодоо хүрсэн бол тэдэнд талархах, урмын үг хайрлахад заавал цаг зав гарга. Талархлын email бичих эсвэл хурал дээр ажлын үр дүнг нь онцолж дурдах эсвэл спортын тоглолтын тасалбар бэлэглэхэд л тэд маш их урам авдаг. Хэрэв багаараа амжилттай ажилласан бол багаар нь хоолонд урьж, тэмдэглэж болно.
3.Ажилтнуудаа дасгалжуул
Ажилтнуудын ажлыг байнга шалгаж, хянах нь тэднийг идэвхигүй болгодог. Тэрний оронд тухайн ажилтны болон багийн зорилгыг байнга ярилцаж, зорилгоор идэвхижүүлэх хэрэгтэй. Хэрэв ямар нэг дутагдалтай тал гарч байгаа бол цагаа олсон санал, зөвлөмжийг өгөх хэрэгтэй. Ажилтнуудынхаа ур чадвар, арга барилд нь анхаарал халамж тавьдаг гэдгээ харуул.
4.Сургалт хөгжлийг дэмж
Ажилтнуудаа сургалтад хамрагдах, шинэ ур чадвар эзэмшихийг дэмж. Сургалтуудад хамрагдах нь ажилтнуудын ажилдаа хандлах хандлагыг нэмэгдүүлж, ажлыг илүү сонирхолтой болгодог.
5.Ил тод байдлыг бий болго
Ажилтнуудад хүргэж буй мэдээлэл болон баг дотор болж буй аливаа асуудал ил тод байх хэрэгтэй. Ил тод байдал ажилтнуудын удирдлагадаа болон байгууллагадаа итгэх итгэлийг нэмэгдүүлдэг. Байгууллагад болж буй аливаа доголдол, асуудлуудыг ажилтнуудад нээлттэй мэдээллэх хэрэгтэй. Мөн ажилтнуудын санал, шийдлүүдийг нээлттэй сонсдог байх хэрэгтэй. Ил тод байдал нь ажилтнуудыг байгууллагын нэг хэсэг гэдгийг мэдрүүлэхэд тусладаг.
6.Чөлөөт баасан гариг
Хэрэв танай байгууллага хувцаслалын стандарттай бол зарим үед чөлөөтэй хувцаслах боломжийг олгоорой. Баасан гаригт чөлөөт хувцас өмсөх боломжтой байх нь ажилтнуудыг өөрийнхөөрөө, чөлөөтэй байх мэдрэмжийг төрүүлдэг. Мөн зарим баярын өдрүүдээр тухайн баяртай холбоотой чөлөөтэй хувцаслах (жишээ нь: цагаан сараар дээл өмсөх) боломжийг олгож болно. Энэ нь илүү эерэг бөгөөд дотно ажлын уур амьсгалыг бүрдүүлнэ.
Орчуулсан: Г. Өлзийбуян
Дэлгэрэнгүйг http://mlctraining.mn/ сайтаас авна уу