Сэтгэл гутрал буюу депресс

depress57377720562015-02-17-11-09[www.urlag.mn]Сэтгэл гутрал нь  буюу депресс олон янзын илрэлтэй байдаг. Улмаар тєсєєлж байснаас єєр маш євєрмєц байдлаар илэрч болдог. Жишээлэхэд, зvрхний шигдээс, умайн гадуурх жирэмслэлтээр илэрч болно.

Ерөнхий

Хэвлийгээр хvчтэй євдєх, тахикарди, гэдэсний тvгжрэл нь дадал туршлагатай эмчийг ч тєєрєгдvvлж болно. Гэсэн ч анагаах ухаан нь сэтгэл гутралыг таниж зєв онош тавиж сурсан юм.

Сэтгэл санаагаар унаж, орчны  бvх зvйл дургvйцлийг хvргэх нь хvн болгонд танил байх. Нярай хvvхэд ч сэтгэл санаагаар унаж болох нь тогтоогдсон юм. Тvр зуурын сэтгэл унал, сэтгэл санаагаар унах эмгэг хоёрыг ялган салгах хэрэгтэй. Эхнийх нь ямар нэгэн сэтгэл зvйн гэмтэл авсны дараагаар vзvvлж буй бие мамхбодийн урвал ба богино хугацаанд явагдаж єєрєє аяндаа эдгэрдэг.

Харин эмгэг нь хvчтэй сэтгэл зvйн цочрол стресс -ийн дараа, дотоод шалтгаантай (тєв мэдрэлийн систем гэмтэх)  холбоотой vvсдэг.

Шалтгаан

Хvмvvс янз бvрийн шалтгаанаар депресст ордог. Энэ байдал нь тухайн хvний тєв мэдрэлийн системийн тогтвортой байдал, тvvний зан чанар болон амьдралд хэрхэн ханддагаар нь илэрнэ. Хvн бvрт сэтгэлээр унах шалтгаан нь янз бvр байдаг.

Жишээ нь: дуртай аяга нь хагарах, ажлаас халагдах г.м. Депресст орох ихэнх шалтгаан нь богино хугацаанд маш хvчтэй цочрол єгсєн сэтгэл зvйн гэмтлvvд ( ойр дотны хvнээ алдах, vхлээс айх), эсвэл тодорхой хугацааны туршид хуримтлагдсан сэтгэлийн дарамтууд байж болдог. Мєн улиралын єєрчлєлт, болж єнгєрсєн янз бvрийн баяр, гэр бvлийн хэрvvл маргаан болон бусад зvйлvvд нєлєєлдєг.

Шинж тэмдэг

Зарим тохиолдолд сэтгэл гутрал нь нvvрний зовиураар илэрнэ. Энэ vед шvд, эрvvний vе, хэл, залгиур, гурвалсан мэдрэл -ийн өвдөлттэй ижил євдєлтvvд vvснэ. Хэл хуурайшин мэдээгvй болох, заримдаа хэлэн дээр үс ургасан мэт санагдана. Євдєлтvvд нь маш хvчтэй байдаг тул өвчтөн заримдаа євчлєєгvй шүдээ хvртэл авч єгєхийг гуйдаг. Хачирхалтай нь дээрх vйлдлийг хийхэд євдєлт нь тvр зуур л намддаг.

Хэвлийн хам шинж ( синдром) нь хэвлий орчмоор өвдөх, хvнд оргих, халуун хvйтэн оргих зэрэг шинжээр илэрнэ. Энэ байдлыг  дотор муухай оргих, гэдэс түгжрэх, гүйлгэх, хоолны дуршил буурах зэрэг шинжvvд дагалдаж болно.

Биеийн ерєнхий байдал шөнө муудаж, өглөө болон єдрийн хоёрдугаар хагаст дээрддэг. Заримдаа дээрх зовиуруудтай хvн эмнэлэгт мухар олгой, холецистит, хоолны хордлого гэсэн оноштойгоор хvргэгдэн ирдэг. Гэвч эмийн болон мэс заслын эмчилгээ vр дvнгvй байдаг.

Толгойн өвдөлт хэлбэрийн депресс.  Өвдөж байгаа хэсэг нь тодорхойгүй, өглөө болон шөнийн цагаар євдєнє. Ингэх үед толгой өвдөх -дөө тємєр цагирагаар ороож буй мэт, хорсож тєєнєх, юм гvйгээд байгаа мэт ирвэгнэх мэдрэмж тєрvvлдэг. Өвчин намдаах эмvvд нєлєєлдєггvй. Дээрх євдєлтийг ихэвчлэн мигрень, мэдрэл судасны  дистонитой андуурдаг. Vvний vр дvнд олон жилийн эмчилгээ нь ач холбогдолгvй болдог.

Заримдаа депресс нь үе мөч, булчингийн євчин, невралги, радикулит маягаар илэрч болно. Дээрх маягийн илрэлийг артралги гэж нэрлэдэг. Рентген шинжилгээ хийж vзэхэд гэмтсэн мэдрэл, үе мєч байдаггvй.

Зүрхний өвчин хэлбэрийн депресс. Энэ vед цээж хорсох, даарах, зvрхний цохилт єєрчлєгдєх зэрэг шинж тэмдгvvд гарна. Жинхэнэ зvрх судасны євчнєєс ялгахын тулд кардиограмм хийхэд хангалттай байдаг. Сэтгэл уналтын vед шинжилгээнд гарч буй зовиуруудыг батлах єєрчлєлтvvд  илэрдэггvй. Зvрхний эм нь євдєлтийг бага зэрэг намдаадаг боловч бvрэн арилгаж чаддаггvй. Стенокарди маягаар илэрч буй сэтгэл уналтын vед  нитроглицерин ямар ч  vйлчилгээгvй байдаг.

Сэтгэл гутрал нь нойргүйдлээр илрэх тохиолдолд, нойрны талын єєрчлєлтөөс өөр ямар нэг шинж илрэхгүй. Євчтєн єглєє эрт сэрж, дутуу амарсан шинжтэй байна. Хамгийн идэвхитэй цаг нь 12 цаг байдаг бөгөөд тvvнээс хойш маш их ядарсан мэдрэмж тєрж аяга халуун цай, кофегvйгээр ажлаа vргэлжлvvлж чадахгvй юм шиг санагддаг. Орой болоход их яадарч сульддаг боловч шєнє дунд болохоос нааш унтаж чаддаггvй.

Фоби буюу янз бүрийн айдас хэлбэрийн депресс. Энэ нь хамгийн их дэлгэрсэн сэтгэл гутралын далд хэлбэр юм. Vvр шєнийн цагаар ямар нэг юмнаас айх байдлаар илрэнэ. Ихэвчлэн vхэх, зүрх зогсох, ДОХ, зүрхний шигдээс, бусад аймшигт євчнєєс айх айдсууд байна. Євчтєн айхын зэрэгцээ єєрийнх нь айдас ор vндэсгvй болохыг мэдэж байдаг.

Сэтгэл гутралын эхний шатууд бэлгийн талын єєрчлєлтvvдээр илэрдэг. Энэ vед хєвчрєл сулрана. Дур тавих нь удаан болно. Бэлгийн хvчтэй цочрил авахыг хvснэ. Хэвийн бэлгийн амьдрал таашаал авчирахаа болино.

Хамгийн аюултай сэтгэл гутралын далд хэлбэр нь мансуурах бодист дон -тох явдал юм. Мансууруулах бодис, хар тамхи, архи нь богино хугацаанд сэтгэл санаа дээшлvvлж байгаа мэт хуурамч мэдрэмж тєрvvлдэг бєгєєд маш хурдан дадал vvсгэдэг. Євчтєн хэдэн хоногоос аваад хэдэн сараар архидан согтуурдаг. Мансууруулах бодис, архи хэрэглэхээс татгалзуулахад сэтгэл гутрал нь улам хурцдаж, амиа хорлох, єєрийгєє буруутгах тарчлаасан бодлууд зовоож эхлэдэг. Мєн сэтгэл гутралын далд хэлбэрийн бусад шинж тэмдгvvд гарч ирж болно.

Оношлогоо

Депрессийг оношлоход ямар нэг багаж болон лабораторын шинжилгээ хийдэггvй болохоор хялбар санагдаж болно. Гэтэл сэтгэл гутрал нь сонгодог хэлбэрээр бус далд хэлбэрээр явагдаж болно. Жинхэнэ онош тавиулах хvртлээ олон жил болдог. Учир нь єєр бусад євчинтэй андуурагддаг.  Зарим тохиолдолд онош андуурагдан хагалгаанд орох явдал байдаг.

Тест “Надад  сэтгэл гутрал  бий юу?” Энэхvv тестээр та єєрийн зовиур шаналгааны цаана сонгодог сэтгэл гутрал  явагдаж буй эсэхийг тодорхойлж болно. Доорх шинжvvдээс таньд 3 нь илэрч байвал  та сэтгэл гутралд орсон байх магдлалтай тул сэтгэл зүйчтэй уулзсан нь дээр. Шинжvvд:

  • Та ихэнхдээ сэтгэл дундуур гонсгор байдаг
  • Урьд ємнє нь сонирхол татаж байсан зvйлдээ сонирхолгvй болсон, єдєр ирэх тусам таашаал авах нь буурч буй.
  • Та хэвийн хооллож байгаа ч жин ихээхэн нэмэгдсэн, эсвэл мэдэгдэхvйц буурсан. Таньд байнга єлсєх мэдрэмж тєрдөг болсон, эсвэл хоолны дуршил буурсан.
  • Нойргүйдэх, эсвэл vргэлж нойрмоглодог болсон.
  • Та байнгын хэт сэрэлтэй байх, эсвэл сулрал болон огцом бууралт мэдэрдэг болсон.
  • Таны эрч хvч суларч, амархан ядардаг болсон.
  • Єєрийгєє хэнд ч хэрэггvй гэсэн мэдрэмж тєрж, шалтгаангvйгээр єєрийгєє буруутгадаг болсон.
  • Таны оюуны чадавхи мэдэгдэхvйц  буурч сэтгэл санаагаа тєвлєрvvлэн шийдвэр гаргах чадвар буурсан.
  • Таньд vхэл, амиа хорлох талаар бодлууд бий болсон.
  • Амиа хорлох оролдлогууд хийсэн.

Дээрх шинжvvдээс 5 нь таньд нэгэн зэрэг илэрч буй бол та сэтгэл гутралын гvн хэлбэрт орсныг илтгэнэ.  Сэтгэл гонсгор байх нь сонгодог сэтгэл гутралын аль ч хэлбэрийн анхны бєгєєд зайлшгvй илэрдэг дохио юм.

Ugluu-logo20282

Санал болгох мэдээ

Ясүхиро Ямашита: Олимпийн наадмаа амжилттай зохион байгуулж, дэлхий дахинаа хүч чадлаа илтгэн харуулна

“TОКИО-2020” Зуны XXXII олимпийн наадам нээгдэхэд яг 6 сарын хугацаа үлдлээ. Үүнтэй холбогдуулан Японы үндэсний …