* 4 ш нэг бүр нь 85 гр цул мах (filet mignon medallions)
* 1/2 амттаны халбага давс
* 1/4 амттаны халбага нунтаг хар перц
* 1 амны халбага масло
* 4 амны халбага жижиглэн хэрчсэн сонгино (shallots)
* 1 амттаны халбага жижиглэн хэрчсэн сармис
* 1 стакан мөөгний толгой жижиглэн хэрчсэн
* 1/4 стакан конъяк эсвэл бранди
* 2 амттаны халбага дижон гич
* 1/4 стакан крем
* 1/4 стакан ширгээсэн махны тунгалаг шөл
* 2 амттаны халбага Worcestershire sauce
* 2 дусал халуун соус
* 1 амны халбага жижиглэн хэрчсэн ногоон сонгино
* 1 амттаны халбага жижиглэн хэрчсэн яншуйн навч
Хийх аргачлал:
- Махаа эргүүлж тойруулан давс перцээр амтлана.
- Маслоо томхон саванд хайлуулна. Махаа нэмээд нэг талыг борлотол 45 секунд байлгана. Махаа эргүүлээд нөгөө талаар 30 секунд байлгаж борлуулна.
- Сонгино сармисаа хайруулын тавгийн сул хэсэг рүү хийнэ. 20 секунд нэмээд мөөгөө нэмж зөөлөртөл нь 2 минут хуурна. Махаа гарган томхон тавган дээр хучиж тавина.
- Хайруулын тавгаа хазайлгаж байгаад брандигаа нэмнэ. Шүдэнз ашиглан брандигаа галлаад хайруулын тавгаа гал дээрээ буцаан тавиад архи шатаж дуусахаар гич болон кремээ нэмнэ. Хутгаж нийцүүлээд 1 минут хуураад тунгалаг шөлөө нэмнэ. Дахин 1 минут буцалгаад Worcestershire болон халуун соусаа нэмээд гаргаж тависан мах болон цугласан шүүсийг нэмнэ. Махаа соусаар бүрээд ногоон сонгино яншуйгаа нэмээд
2 хувааж таваглаад халуунаар нь сервислэнэ.
Хоол хийх аргачлалыг бичсэн Д.Анхзаяа