БСШУ-ы сайд Л.Гантөмөр жүжигчин Р.Анхнямд талархал илэрхийллээ

32_75eb192d7c3be20824c65cf92fdf43862e86a2f7Монголын жүжигчдээс анх удаа  олон улсад хөл тавьсан жүжигчин болох Р.Анхнямд БСШУ-ы сайд Л.Гантөмөр хүндэтгэл үзүүллээ. Р.Анхням нь “Оскар”-ын шагналт, Францын нэрт найруулагч Жан Жак Анногийн найруулсан “China Film Group”-ийн бүтээл “Чонон сүлд” кинонд тоглосон юм. Уг кино Монгол дахь нээлт энэ сарын 27-ны 19.00 цагт “Тэнгис”, “Өргөө”, “Соёмбо” кино театрт нэгэн зэрэг болох юм.

     БНХАУ-д хоёрдугаар сарын 19-нд нээлтээ хийсэн даруйдаа 7.5 сая ам.долларын орлого олоод буй уг киног Монголд гаргах ажлыг “Гэгээ паблишн” компанийнхан санаачлан гэрээг үзэглэсэн байна. Уг киноны гол дүрд Уилльям Фин Шаофин, Шаун Ду, Бэсин Зябу болон Монголын жүжигчин Р.Анхням нар тоглосон юм.

Сонирхуулахад уг кино манай улсад маргааш буюу энэ сарын 27-ны 19.00 цагт “Тэнгис”, “Өргөө”, “Соёмбо” кино театрт нэгэн зэрэг нээлтээ хийх гэж байна.

download

Ugluu-logo2028

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …