Монголын авто замчин залуучуудын II их чуулган болж өндөрлөлөө

7d51b6475103ba4d128bb6caef1b1276Монголын Авто Замчин Залуучуудын Холбоо нь 2013 оны 01 сарын 21-нд анхдугаар чуулганаа зохион байгуулж, үйл ажиллагаагаа эхлүүлснээс хойш авто замчин залуучуудынхаа язгуур эрх ашгийг хамгаалах, салбарын хөгжил авто замчин залуучуудын оролцоо, манлайллыг хангах, тэднийг хөгжүүлэхэд чиглэсэн үндсэн зорилгоо хэрэгжүүлж, гишүүнчлэлээ өргөжүүлэн үр бүтээмжтэй ажиллажээ. Холбооны үйл ажиллагааны дүрмийн дагуу өнгөрөгч 2 жилийн хугацаанд хийж, хэрэгжүүлсэн ажлаа нийт гишүүд, авто замын салбарын залуусдаа тайлагнах, ажил хэрэгч хэлэлцүүлэг зохион байгуулах, холбооны Тэргүүн, Удирдах зөвлөл ба Бага чуулганы бүрэлдэхүүнийг шинэчлэн зохион байгуулах зорилгоор II их чуулганаа амжилттай зохион байгууллаа.

d4e9a1dca43ab27174c105b5ff607f5aТус чуулганд урилгаар  УИХ-ын гишүүн Б.Гарамгайбаатар, НАЗГ-ын дарга Д.Нанзаддорж, МАЗИН-ийн тэргүүн, МУ-ын гавъяат барилгачин Р.Буд, МАЗХ-ны ерөнхийлөгч Т.Бямбаа, ЗХУТ-ийн дарга Л.Батцоож, нар болон бусад төрийн болон төрийн бус байгууллагын төлөөллүүд оролцсон юм. УИХ-ын гишүүн Б.Гарамгайбаатар энэ үеэр залуу замчиддаа хандан хэлсэн үгэндээ “ 80 гаруй жилийн түүхтэй энэ салбар өнгөрсөн хугацаанд улс эх орны хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан. Одоо харин тэрхүү хөгжлийг түүчээлэх залуусынхаа дуу хоолойг сонсох цаг иржээ. Авто замын салбарт шинэчлэлт хэрэгтэй байна. Замын чанар чухалаар тавигдаж байгаа энэ цаг үед мөн 21 аймгийг нийслэлтэй хатуу хучилттай авто замаар холбож байгаа энэ их бүтээн байгуулалтад залуус та бүхэн манлайлж оролцоосой гэж хүсч байна.Олон улсын замын стандартыг монголд нутагшуулахад та бүхний үүрэг оролцоо чухал” гэдгийг тодотгосон юм.

57602f4142c071662db08b409fa18be7 Чуулганд нийт 50 байгууллагын 90 гаруй төлөөлөгч оролцож санал бодлоо солилцон МАЗЗХ-ны дүрмэнд өөрчлөлт оруулан, шинэчлэн баталж мөн бага чуулганы гишүүдээ сонголоо. Ийнхүү дүрмийн дагуу тэргүүнийг сонгох санал хураалт болж чуулганы нийт төлөөлөгчдийн 100 хувийн саналаар Монголын Авто Замчин Залуучуудын Холбооны тэргүүнээр Н.Мөнхбаясгалан дахин сонгогдлоо.

Ugluu-logo20

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …