Хайрын дуутай “болзоо” -нд урьж байна

bic2276499632015030203081630280312015-03-02-15-49[www.urlag.mn]Нэгэн үе “Дахиж би дурламааргүй байна”, “Будаггүй уруулын амт”, “Гуравхан жил” зэрэг хит дуугаараа залуусын сонсох дуртай дууны жагсаалтанд тэргүүлж явсан өдгөө ч фэнүүд нь шинэ уран бүтээлийг нь хүлээж суудаг дуучин бол С.Бичүү.

Хайр, энэрэлийн дуугаар сонсогч түмнээ баясгадаг түүний анхны бие даасан тоглолт тун удахгүй болж удаан хүлээсэн фэнүүдээ баярлуулах нь ээ.

“Будаггүй уруулын амт” тоглолтоо гуравдугаар сарын 05-ны өдөр 19 цагаас АСА циркид болно. “Би чамд хайртай”, “Будаггүй уруулын амт”, “Өвөл хайр” зэрэг хит дуунуудад уяраж болзоонд явж байсан залуус цөөнгүй биз. Тэгвэл хосуудыг сайхан дурсамжтай үеээ сэргээж, гал халуун хайртайгаа нэгэн үдшийг хайрын дуунд уяран өнгөрүүлэхийг урьж байна.

Тоглолтын тасалбар худалдаанд гарсан бөгөөд АСА циркийн билетийн кассаас авах боломжтой. Мөн тасалбараа үнэгүй хүргүүлэх  бол 9134-8800, 9135-8800, 9136-8800 утсаар захиалж авна.


Санал болгох мэдээ

Уран барималч Т.Даваасамбуугийн “Монгол эр хүн” үзэсгэлэн дэлгэгдлээ

“Мөнгөн мод 2023” наадмын  шилдэг дүрслэх урлагийн бүтээлийн шагнал хүртсэн уран барималч Т.Даваасамбуугийн “Монгол эр …