Баруун зүгийн нутгаар багавтар үүлтэй, зүүн зүгийн нутгаар үүлшинэ. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун зүгийн нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр, Дорнод, Дарьгангын тал нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор болон Ерөө голын сав газраар 12-17 хэм, Увс нуур болон Идэр, Тэс, Эгь-Үүр, Хүрэн бэлчир, Орхон, Сэлэнгэ, Хараа, Тэрэлж, Хэрлэн, Улз, Халх голын сав газраар 8-13 хэм, Алтайн өвөр говиор 3 хэм дулаанаас 2 хэм хүйтэн, Их нууруудын хотгор болон Алтайн уулархаг нутгаар 2-7 хэм, бусад нутгаар 4-9 хэм хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. 8-10 хэм хүйтэн байна.
Өглөө 05 цагт Улаанбаатарт: 22 хэм хүйтэн, харьцангуй чийг 67 хувь, агаарын даралт 875 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.