Шинийн 15-ны билэгт сайн энэ өдөр 2 шинэ номын нээлт боллоо. “Шинэ Монгол” утга зохиолын нэгдлийн гишүүн, Монголын зохиолчдын эвлэлийн гишүүн, яруу найрагч, сэтгүүлч Э.Үржинхандийн шүлгийн түүвэр болох “Алсын гэрлийн хэлтэрхий”, гурвалсан туужийн “Хэзээ ч оройтохгүй” номуудын нээлтийн баяр өнөөдөр “Интэр” номын дэлгүүрт боллоо. Шинэ номын нээлтэнд үе үеийн яруу найрагч, зохиолч, уран бүтээлчид хүрэлцэн иржээ. Тэрбээр яруу найраг, үргэлжилсэн үгийн зохиол бичдэг хос морьтон уран бүтээлч төдийгүй ӨМӨЗО-ын “Солонго” сэтгүүлийн редактороор ажилладаг аж. “Хэзээ ч оройтохгүй” тууж нь БНСУ-д хэвлэгдсэн бөгөөд “Солонгос Монгол мэдээ” сонинд нийтлэгджээ. “Алсын гэрлийн хэлтэрхий” ном нь 12.000 төгрөг бол “Хэзээ ч оройтохгүй” тууж нь 18.000 төгрөгөөр “Интер” номын сангаар худалдаалагдах гэнэ. Өнөөдөр энэ хоёр номны аль нэгийг худалдаж авбал нэгийг нь бэлэглэх ажээ.
Ш.Ганчимэг