Эрүүл мэндийн даатгалын тогтолцоог шинэчлэх хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх зорилгоор Засгийн газраас санаачлан боловсруулсан Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Улсын Их Хурлын намрын чуулганаар хэлэлцээд 2015 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр батлан гаргалаа.
Иргэний Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд:
http://www.legalinfo.mn/law/details/10922?lawid=10922
• Эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлсөн даатуулагч чанартай, аюулгүй эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг хүртээмжтэй авах, өөрсдийн төлөөллөөрөө дамжуулан эрүүл мэндийн даатгалын үйл ажиллагаанд оролцох, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлаа даатгалын сангаас төлүүлэх
• Эрүүл мэндийн даатгалын сангаас зардлын төлбөрийг нь хариуцах эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний багцыг өргөтгөх • Даатгуулагч аймаг, дүүргийн амбулаторийн нарийн мэргэжлийн эмчийн бичсэн жороор эм худалдан авахад мөн үнийн хөнгөлөлт эдлэх
• Даатгуулагчийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн зардлыг эрүүл мэндийн даатгалын сангаас түлхүү санхүүжүүлдэг байсан бол цаашид даатгуулагчийг урьдчилан сэргийлэх үзлэг, оношилгоо, шинжилгээнд хамруулахад анхаарах, үүнтэй холбоотой зардлыг даатгалын сангаас гаргах, даатгалын байгууллага даатгуулагчийг үзлэгт хамруулах талаар урьдчилан заавал мэдэгдэж байх
• Эрүүл мэндийн даатгалын байгууллага нь эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэгч байгууллагуудтай өмчийн хэлбэрийг үл харгалзан гэрээ байгуулан ажиллаж, даатгуулагчид үзүүлсэн тусламж, үйлчилгээний тоо хэмжээ, чанар, даатгуулагчаас гаргуулсан төлбөрт байнга хяналт тавих
• Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн дагуу даатгуулагч бүрт даатгалын цахим карт олгох бөгөөд уг карт нь даатгуулагчийн шимтгэл төлсөн байдал, хувийн мэдээллээс гадна шаардлагатай эрүүл мэндийн үзлэгийн талаарх мэдээллийг агуулна.