‘ITB Berlin-2015’ үзэсгэлэнд Улаанбаатар хот үндсэн оролцогчоор оролцож байна

0e5a4a4d36f3d07671aedc9c3b0c63d0Дэлхийн хамгийн том аялал жуулчлалын үзэсгэлэн болох ‘ITB Berlin-2015’-д Монгол Улс түнш орноор, Улаанбаатар хот үндсэн оролцогчоор оролцож байна.  Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл үзэсгэлэнгийн болон Монголын талбайн нээлтийн арга хэмжээ, ‘Монгол улс MICE жуулчлалын зах зээлд’ хэлэлцүүлэгт илтгэгчээр оролцсон юм.

Оролцогчдын тоо, хамрах хүрээгээрээ дэлхийд тэргүүлдэг Ай-Ти-Би үзэсгэлэнд Монгол улс түнш орноор оролцож буй үед Улаанбаатар хот нь “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн нь өндөр ач холбогдолтой гэж нийслэлийн удирдлагууд үзэж байна.
Үзэсгэлэнгийн үеэр нийслэлийн Засаг дарга Берлин хотын Захирагч Михаэл Мюллер, Бонн хотын Захирагч Юрген Ниймч Захирагч нартай уулзалт хийж аялал жуулчлал, хот байгуулалт, гэр хорооллын инженерийн байгууламжийг хөгжүүлэх түүний дотор германы байгальд ээлтэй өндөр технологийг нэвтрүүлэх чиглэлд хотуудын харилцааг өргөжүүлэхээр харилцан тохиролцлоо. Ай-Ти-Би үзэсгэлэн 3 дугаар сарын 08-ныг хүртэл үргэлжлэх бөгөөд Улаанбаатар хотын мэдээлэл, сурталчилгааны ажлууд явагдаж байна гэж Нийслэлийн Аялал жуулчлалын газраас мэдээллээ.

Ugluu-logo20282

Санал болгох мэдээ

“Хангарди” спортын наадмын шигшээ тэмцээн арваннэгдүгээр сарын 20-24-нд болж байна

Нийслэлийн Засаг даргын 2026 оны А/1345 дугаар захирамжаар нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын “Хангарди” спортын наадмыг …