Үзэгчдийг байлдан дагуулаад байгаа “Аюултай харилцаа” уран сайхны кино хүний амьдралын хайр сэтгэл адал явдлын эрэлд уншигч та яваагүй байгаа бол уг киног үзэхийг зөвлөж байна. Учир юу гэхээр гэр бүлийн үнэ цэнэ хийгээд хайр сэтгэлийн нандин холбоог харуулсан “сургамжит” кино урьд өмнө нь хэн ч “Аюултай харилцаа”-нд гарч буй шиг сөхөн тавиагүй юм.
Уг киноны зураг авалт, жүжигчдийн дүрээ бүтээсэн илэрхиймж, хурц шийдэл нь аргагүй л мэргэжлийн туршлагатай найруулагч ажилласан гэдэг нь харагдаж байлаа.
Сэтгэл гэдэг нандин эрхтэн. Хайртынхаа сэтгэлд сорви үлдээхгүй, аз жаргалдаа сэв суулгавал ямар аюул дагуулж буйг өгүүлжээ. Уг киног үзсэн үзэгчид “Гэм нь урдаа, гэмшил нь хойноо” гэж Монголын эртний сайхан зүйр үгийг санах хэрэгтэйг бусаддаа хэлж байгаа нь дуулдав. Тэд энэ киноноос болгоомжгүй хийсэн үйлдэл бүхэн аюултай болгож амьдралыг нь эрсдэл дунд оруулдаг гэдгийг ухаарсан нь сайн хэрэг.
Урлагийн бүтээл эл ухаарал, болгоомжлол, сэрэмжийг өгөхийг зорьдог. Энэхүү зорилгоосоо ухраагүй “Аюултай харилцаа” хайр сэтгэл, адал явдалд уран сайхны киног үзэхгүй бол амьд яваад ч яахав. Та уг киног үзсэн хойноо л эл үгний утгыг тайлж, санал нийлэх биз ээ.
www.urlag.mn