ЭМСЯ-ны Шуурхай удирдлагын төвөөс мэдээлж байна /2015.03.10/

0- aaaalogo_shine2015 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 10 цагийн байдлаар:

МОНГОЛ УЛСАД:

Хордлогын мэдээ, албан:

2 дугаар сарын 27-ноос 3 дугаар сарын 3-ны хооронд 25 хүн хандсанаас 13 хүн хэвтэн эмчлэгдэж, 12 хүн эрүүл мэндийн тусламж авч буцсан байна. Хордлогын шалтгааныг харахад эмийн-8(32%), химийн бодисын-5 (20%), угаарийн хийн-11 (44%), архины шалтгаант хордлого-1 (4%) байна.

Эх сурвалж: ХЯТТ

Томуу, томуу төст өвчин, Нийслэлд, албан:

Нийслэлийн хэмжээнд амбулаторийн үзлэгт 72402 хүн хамрагдсанаас 4635 тохиолдол буюу 6.4% ньтомуу, томуу төст өвчтэй гэж оношилогдсон байна. Энэ нь өнгөрсөн долоо хоногийн дунджаас 0.9 хувиар буурчээ. Баянгол дүүрэгт 1.0 хувь, Багануур дүүрэгт 0.2 хувь  тус тус өсч, бусад дүүрэгт буурсан үзүүлэлттэй байна.

Эх сурвалж: НЭМГ

Малын галзуу өвчин, албан:

Булган аймгийн Баяннуур сумын Шар тал баг, Увс аймгийн Наранбулаг сумын Хужирт багт малын галзуу өвчин бүртгэгдэж, 2 мал (үхэр, тэмээ) өвчилсөн болох нь лабораторийн шинжилгээгээр батлагдсан байна. Тус газруудад 14 хоногийн хугацаанд хязгаарлалтын дэглэмтэй байна.

Эх сурвалж: ОБЕГ

Малын шүлхий өвчин, шинэчлэгдсэн мэдээ:

Ховд аймгийн Булган сумын Баянгол, Баянсудал, Бүрэнхайрхан, Далт багийн нутагт нутаглаж байгаа 39 өрх айлын 734, мөн аймгийн Үенч сумын Жаргалант, Улиаст багийн нутагт нутаглаж байгаа 4 өрх айлын 114, нийт 43өрх айлын 848 малдшүлхий өвчний шинж тэмдэг илэрсэн байна.

• Голомтын болон сэжигтэй бүсэд нийт 99 хүн 21 хяналтын цэгт хяналт, халдваргүйтгэлийн үйл ажиллагааг зохион байгуулж байна.

• Булган, Үенч, Алтай сумдын нийт 315940 мал вакцинжуулахаар төлөвлөснөөс 118605 малыг вакцинжуулсан бөгөөд вакцинжуулалтын хувь нь 37.5% байна.

• Шүлхий өвчний үүсгэгчийг “O” хэвшлийн үүсгэгч болохыг тогтоосон байна.

Эх сурвалж: ОБЕГ

ДЭЛХИЙ ДАХИНД

Эбола вируст халдвар, дэлхий дахинд:

3 дугаар сарын 05-ны өдрийн шинэчлэгдсэн мэдээгээр дэлхийн 10 улс (Либери, Сьерра-Леон, Гвиней, Мали, Нигери, Сенегал, Бүгд Найрамдах Ардчилсан Конго, АНУ, Испани, Их Британи)-д нийт 24035 хүн өвчилж, 9856 хүн (41 хувь) нас барсан байна. 2дугаар сарын 25-аас хойш 240 шинэ тохиолдол, 303 нас баралт нэмэгджээ.

Эрчимтэй тархалттай байгаа 3 улсад өнгөрсөн долоо хоногийн хугацаанд нийт 132 лабораториор батлагдсан тохиолдол бүртгэгдсэн байна.

Англи улсад Эбола өвчний тархалт зогссоныг зарласан байна.

Эх сурвалж: ДЭМБ

Bornavirus-ийн халдварын хүний тохиолдол Герман улсад бүртгэгджээ:

Тус улсад энцефалит өвчнөөр нас барсан 3 хүнээс Bornavirus вирусыг илрүүлсэн байна. Уг вирус нь BornaviridaeовгийнBornavirus нь 80-100 nm хэмжээтэй, RNA агуулсан вирус юм.

Энэхүү өвчин анх 18-р зууны үед Герман улсын Leipzig хотын орчмын Borna тосгонд цэргийн зориулалтын адуунд бүртгэгдэж, одоогоор нэлээд олон төрлийн сээр нуруутан амьтад өвчилдөг болох нь тогтоогдсон, өвчний тархалт Европ, Англи, Израйль, Япон, Швед, Финланд, Австрали, АНУ-д бүртгэгдсэн байна.

Ugluu-logo2028

Санал болгох мэдээ

Ясүхиро Ямашита: Олимпийн наадмаа амжилттай зохион байгуулж, дэлхий дахинаа хүч чадлаа илтгэн харуулна

“TОКИО-2020” Зуны XXXII олимпийн наадам нээгдэхэд яг 6 сарын хугацаа үлдлээ. Үүнтэй холбогдуулан Японы үндэсний …