Хууль тогтоомжийн хэрэгжилтийн талаар хэлэлцүүлэг болно

OLYMPUS DIGITAL CAMERA“Монгол Улсын хууль тогтоомжийн хэрэгжилтийн өнөөгийн байдал” сэдэвт хэлэлцүүлэг болно. Монгол Улсын Их Хурлын Тамгын газраас 2015 оны 3-р сарын 12-ны өдөр Төрийн ордны “Б” танхимд зохион байгуулах хэлэлцүүлгээр хууль тогтоомжийн хэрэгжилтийн талаарх мэдээллийг олон нийтэд хүргэж, Засгийн газар болон төрийн бусад байгууллагуудын ажлын уялдаа холбоог сайжруулах, мэдээллийн сангийн нэгдсэн тогтолцоо, хяналт, шинжилгээ, үнэлгээний аргачлалын талаар харилцан мэдээлэл солилцох, хууль тогтоомжийн хэрэгжилтэд тавих хяналтыг сайжруулж, үр дүнг дээшлүүлэх зэрэг асуудлын талаар ярилцах юм. Хэлэлцүүлгийн үр дүнд Монгол Улсын хууль тогтоомжийн өнөөгийн байдал, түүний үр нөлөөг сайжруулах, үнэлгээ хийх аргачлал, хяналтын тогтолцооны талаарх мэдээллийг Засгийн газар болон бусад төрийн байгууллагын удирдлага, холбогдох албан тушаалтнуудад хүргэснээр цаашид хамтран ажиллах ажлын уялдаа холбоо сайжрах юм гэж үзэж байгаа аж.

Хэлэлцүүлэгт Улсын Их Хурлын байнгын хороо, Улсын Их Хурлын гишүүд, Улсын Их Хурлын Тамгын газар, Улсын Их Хурлын харьяа байгууллагуудын удирдлага, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Хууль зүйн яам болон бусад яамд, Хууль зүйн үндэсний хүрээлэн зэрэг байгууллагын холбогдох албан тушаалтнууд оролцоно хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Ugluu-logo2028

Санал болгох мэдээ

Монгол Улс инновацад түшиглэн хаягжилтаа шинэчилж байгааг “Өвлийн Давос” онцолж байна

Швейцарын Давос хотноо Дэлхийн эдийн засгийн 54 дэх удаагийн чуулганд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ …