Шинэ орон сууцны 1 м.кв дундаж үнэ 2,157,300 төгрөг байна

downloadӨнөөдөр Монгол банк, “Тэнхлэг зууч” компанитай хамтран 2015 оны 2 дугаар сарын Орон сууцны үнийн индекс”-ийг тооцоолон танилцууллаа.

Энэхүү тооцоо, судалгаанд тухайн сард зах зээлд нийлүүлэгдсэн 4068 орон сууцны үнийг хамруулсан бөгөөд энэ талаар “Тэнхлэг зууч” компаний захирал Б.Батзориг танилцуулав.

Орон сууцны үнийн индекс

2015 оны 2 дугаар сарын байдлаар орон сууцны үнэ өмнөх сараас 0.5%, өнгөрсөн оны мөн үеэс 5.1%, сүүлийн 7 сард 6.3% буюу сард дунджаар 0.9%-иар буурсан байна.

Шинэ орон сууцны үнийн бууралт харьцангуй бага, хуучин орон сууцны үнэ хурдтай буурч байгаа нь орон сууцны үнэ сүүлийн 7 сар дараалан буурахад нөлөөлжээ.

fewa

2013 оны 1 дүгээр сараас эхлэх орон сууцны үнийн индексийг тооцсон бөгөөд орон сууцны үнийн жилийн өсөлт 2014. 3 сард хамгийн өндөр буюу 23.7%-д хүрч байсан бол 2014.4 дүгээр сараас эхлэн өсөлт нь саарч, улмаар өмнөх оны мөн үеэс орон сууцны үнэ буурчээ.

Жишээ: “Алтай” хотхонд 2014.7 сард 1 м2 дундаж үнэ 2,172,513 төгрөг байсан бол 2015.2 сарын байдлаар 2,025,176 төгрөг болж 6.8%-иар буурсан байна.

Шинэ орон сууцны үнийн индекс суурь үеэс 25.4 хувийн өсөлттэй гарлаа. Энэ нь өмнөх сараас -1.37 хувиар, оны эхэн үеэс -1.08 хувиар буурсан үзүүлэлт юм. Харин өнгөрсөн оны мөн үеэтэй харьцуулбал 0.55 хувийн өсөлт харагдаж байна.

Хуучин орон сууцны үнийн индекс суурь үеэс 12.9 хувийн өсөлттэй гарлаа. Энэ нь өмнөх сараас -1.3 хувиар буурсан, оны эхэн үеэс -2.78, өнгөрсөн оны мөн үеэс -8.29 хувиар буурсан үзүүлэлт юм.

GREWGHT5E4JH5

Шинэ орон сууцны үнэ

Шинэ орон сууцны 1 м.кв дундаж үнэ нь 2015 оны 2 дугаар сарын байдлаар 2,157,300 төгрөг болж өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 2.3 хувиар буурсан дүнтэй байна.

grews

Сүхбаатар дүүрэгт шинэ орон сууцны 1м.кв-ийн дундаж үнэ хамгийн өндөр байгаа бол Сонгино хайрхан дүүрэгт хамгийн бага байна.

FGRE

2. Хуучин орон сууцны үнэ– 2 өрөө байр

Хуучин 2 өрөө байрны дундаж үнэ нь 2015 оны 2 дугаар сарын байдлаар 95,950,000 төгрөг болж өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 6.6 хувиар буурсан дүнтэй байна.

GRESW

Сүхбаатар дүүрэгт хуучин 2 өрөө байрны дундаж үнэ хамгийн өндөр байгаа бол Хан-Уул дүүрэгт хамгийн бага байна.

1

Орон сууцны үнийн индексийг Хедоник регрессийн аргаар тооцоолжээ.

Д.Тэргэл

Эх сурвалж: www.undesten.mn

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Ачит Ихт” компанийн 34 хувийг Эрдэнэт үйлдвэрт эзэмшүүлэх шийдвэр гаргалаа

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.04.24/ боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл …