Дуучин Нара: Хайр, ухаан, уучлал, амьдрал юм байж

10458607_867041493328691_1965197085414541197_nӨхөөрдөм хөөрхөн царай, биеа авч яваа байдлаараа Монголын охид, бүсгүйчүүдийн дунд үлгэр дуурайлал болдог дуучин Нара өдгөөгөөс нэг жилийн өмнө үрийн зулай үнэрлэж, ээж хүний баяр жаргалыг мэдэрч байжээ.

Цахим сүлжээнд нээлттэй байж, бүсгүйчүүддээ гоо сайхны нууцаасаа “шивнэж” байдаг тэрбээр хүүгийнхээ аавын талаар саяхан телевизийн нэгэн нэвтрүүлэгт оролцохдоо дурсжээ. Гэвч амьдралд шантраагүй, гуниглаагүй, дайчин, бардам яваа дуучин бүсгүй  өөрийн цахим хуудаснаа ээж болсон жилийн өмнөх агшнаа ийн бичжээ.

“Үүнээс илүү аз жаргал гэж алга даа. Бүтэн жилийн өмнөх энэ өдөр аз жаргал баяр гуниг ээлжлэн хөвөрсөн өдөр байж билээ.
Ингээд байж байх шиг жаргал хаана байхав дээ….
Баярлалаа. Үр минь ээждээ ирсэнд чинь баярлалаа.Бурхан минь надад энэ л Үрийг илгээсэнд тань…. Бас баярлалаа чамд.
Хайр гэдэг Ухаан юм байж Уучлал юм байж Амьдрал байсан юм байж, баярлалаа” хэмээжээ.

1450328_922270447805795_7753256399275837062_nДашрамд дурдахад дуучин Нара саяхан АНУ-ын Денвер хотноо болсон Монгол Эмэгтэйчүүдийн Хөгжлийн Сангаас зохион байгуулсан Дэлхийн Монгол Эмэгтэйчүүдийн Анхдугаар, АНУ дахь Монгол Эмэгтэйчүүдийн дөрөвдүгээр чуулганд төлөөлөгчөөр оролцжээ.

Хөөрхөн Нарагийн эрдэнэ болсон хайртай бяцхан үрд нь уншигчдынхаа өмнөөс төрсөн өдрийн мэнд хүргэе.

13518_933434800022693_7615773236446130908_n

Г.Туяа

Ugluu-logo20

Санал болгох мэдээ

“World Ballet and Dance Grand Prix Mongolia – 2024” олон улсын бүжигчдийн тэмцээн болно

НЗДТГ дэмжлэгтэйгээр “World Ballet and Dance Grand Prix Mongolia – 2024” дэлхийн хэмжээний тэмцээн Улаанбаатар …