Бар жилтнээ эерэг сайн

mori21Өнөөдөр аргын тооллын 2015 оны Гуравдугаар сарын 19. Пүрэв гараг.

Билгийн тооллын XVII  жарны “Галзууруулагч” хэмээгч модон хонин жилийн хаврын тэргүүн шар бар сарын шинийн 29. Буд гараг. Хөх морь өдөр, 7 улаан мэнгэтэй хөх Морь өдөр. Өдрийн барилдлага Шид. Шүтэн барилдлага Сэрэхүй.

Өдрийн наран  7 цаг 05 минутад мандан, 18 цаг 56 минутад жаргана. Тухайн өдөр бар жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын абшиг авах, шинэ гэр ба байр авах, гарагийг тахих, тангараг тавих, гэр, байшингийн суурь тавихад сайн. Гэр бүрэх, хэрүүл тэмцэл хийх, улаа гаргах, хиншүү хярвас гаргахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.

Ugluu-logo20

Санал болгох мэдээ

Зурхай:Үс засуулахад сайн өдөр

Аргын тооллын 2024 оны дөрөвдүгээр сарын 01. Даваа гараг. Билгийн тооллын XVII жарны “Хилэнт эх” …