Аргын тооллын 3 сарын 22-ны ням гараг, билгийн тооллын хаврын дунд сарын шинийн 2-ны адьяа гараг, 4 ногоон мэнгэтэй, хүчин төгсөх барилдлагатай, шороо суудалтай, шийдэм одтой, улаагчин тахиа өдөр. Өдрийн наран 7:00 цагт мандан, 19:00цагт жаргана.
Тухайн өдөр үхэр, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын абшиг авах, шинэ гэр ба байр авах, лусыг тахих, хагалгаа хийлгэх, буг дарах, газрын ам бооход сайн. Мод суулгах, нарийн зөвлөгөөн хийх, сэтгэлд сэвтэй газар очих, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Модон хохимой өдөр. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.