Гэрлэх ёслолын ордонг хувьчлах обьектын жагсаалтаас хаслаа

hurimiin18908498820150305022955763541201503061015

Нийслэлийн залуу хосуудын өрх гэр бүл болж буйг баталгаажуулдаг ганц бэлэг тэмдэг болсон газрыг буюу гэрлэх ёслолын ордонг “ашиггүй ажилласан” гэх шалтгаанаар хувьчлах тухай асуудал сүүлийн хэдэн өдөр хүчтэй яригдсан.

1976 оноос хойш байнгын ашигтай ажиллаж байсан Гэрлэх ёслолын ордонг гэнэтхэн ашиггүй харин ч алдагдалтай ажилласан гэх дүгнэлт гарсан. Эл асуудлыг өнөөдөр хуралдаж байгаа НИТХ-ын 24 дүгээр ээлжит хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэжээ. Тодруулбал нийслэлийн өмчөөс 2015 онд нэмэлтээр хувьчлагдах хуулийн этгээд, эд хөрөнгийн жагсаалт батлах тухай асуудлыг хэлэлцэж, Гэрлэх ёслолын ордонг хувьчлах обьектуудын жагсаалтаас хаслаа.

Харин Усан спорт сургалтын төвийг хувьчлахаар шийдвэрлэсэн байна.

CAv3JU2UUAA4dBB

735a46be028f6f9777167133cbef3ea7original

Г.Эрдэм

Ugluu-logo3

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Ачит Ихт” компанийн 34 хувийг Эрдэнэт үйлдвэрт эзэмшүүлэх шийдвэр гаргалаа

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.04.24/ боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл …