“Петрочайна Дачин тамсаг” компани Матад суманд төлөх 1,3 тэрбумаас мултрахаар зэхэж байна

images (2) Дорнод аймгийн Матад сумын нутаг дэвсгэрт газ­­рын тосны хайгуул, олбор­лолт, тээвэрлэлт хийж буй “Петрочайна Дачин там­саг” ХХК-ийн хууль бус үйлдлийн талаар сумын удирдлагууд болон иргэдийн төлөөлөл мэдээлэл хийв.

Тэд “Петрочайна Дачин тамсаг” компанийг хуулийг уландаа гишгэж байна гэж тайлбарласан юм. Тодруул­бал тус компанийн хууль бус ажиллагааны улмаас өнөөдөр Дорнод аймгийн Матад сумын байгаль орчинд хохирол учирч, иргэдийн эрүүл мэнд, аюулгүй амьдрах эрх ноцтойгоор зөрчигдөөд байгаа аж. 

Мэдээллийн эхэнд “Монголын байгаль хам­гаа­лах иргэний хөдөлгөөнүүдийн эвсэл” ТББ-ын хуулийн зөвлөх Ш.Аманкед “Бид Матад сумын иргэдийн эрх ашгийг хамгаалах стра­тегийн өмгөөлөл явуулж 2011 оны есдүгээр сарын 5-нд Баянзүрх дүүргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан. Гэвч анхан шатны шүүх хурал гурван удаа хойшилсон” гэж байлаа.  

Харин өнгөрсөн оны дөрөв­дүгээр сарын 17-нд анхан шатны шүүх хурал дөрөв дэх удаагаа болж 854 тоот шийдвэрээр тус компани нь Дорнод аймгийн Матад сумын Буян-Өндөр багийн нутагт газрын тосны үйл ажиллагаа явуулахдаа байгаль хамгаалах, нөхөн сэргээх үүргээ бүрэн биелүүлээгүй болохыг тогтоо­сон байна. Улмаар 1.3 тэрбум төгрөгийг тус компаниас гаргуулж Матад сумын төсөвт олгохыг даалгажээ. 

Гэтэл хариуцагч “Петро­чайна Дачин тамсаг” компани эл шийдвэрийг эсэргүүцэн давж заалдах гомдлыг Нийслэлийн шүү­хэд гаргасан ч гомдлыг хэлэл­цээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн байна. Ингээд тус компани Улсын дээд шүүхэд гомдол гаргаж, тодорхойгүй шалтгаанаар шүүх хурлыг зургаан удаа хойшлуулаад байгаа аж. 

Энэ талаар Дорнод аймгийн Матад сумын Засаг даргын орлогч дарга Ц.Энхмаа “Петрочайна Дачин тамсаг” компани Мон­голын шүүхийн бүх шатаар асуудлаа эцэслэн шийд­вэрлүүлж, хохирлыг нөхөн төлүүлэх шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа нэ­гэнт эхлээд явж байтал ямар ч үндэслэлгүй шүүх хурлыг олон удаа хойшлуулсан.

Энэ нь хууль цаазыг уландаа гишгэсэн, мөн даажигнасан төдийгүй шүүхийн байгууллагыг үл тоомсорлон тоглоом хийсэн үйлдэл юм” гэв.

эх сурвалж: өглөөний сонин

Санал болгох мэдээ

“Эрдэнэс Тавантолгой” ХК-д онцгой дэглэм тогтоолоо

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн үйл ажиллагааг Засгийн газрын хяналтад …