Н.Баяраа: Налайх, Багануурыг хот болгох асуудлыг нухацтай судалж шийдэх ёстой

chuulgan neeltНИТХ-ын 25 дугаар ээлжит хуралдаан өнөөдөр Хангарьд ордонд 60 хувийн ирцтэй эхэлж Налайх, Багануур дүүрэгт хот байгуулах тухай асуудлыг хэлэлцэхээр батлав. Хуралдаанд 45 төлөөлөгчөөс 27 төлөөлөгч оролцсоноос гадна Налайх, Багануур дүүргийн удирдлагууд, хэвлэл мэдээллийн төлөөлөл оролцов.

Гэвч эл асуудлыг хэлэлцэхийг хойшлуулж ажлын 5 хоногийн завсарлага авах хүсэлтээ хуралдаанд МАХН-МҮАН-ын “Шударга Ёс Эвсэл”-ээс гаргасан тул Хуралдааны дэгийн дагуу уг асуудлыг 4 дүгээр сарын 3-ны өдөр хүртэл хойшлууллаа.УИХ-аар батлагдсан Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх хөгжлийн хөтөлбөр, 2030 он хүртэл хөгжлийн чиг хандлагын баримт бичиг, нийслэлийн Засаг даргын 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан нийслэлийн нутаг дэвсгэрийн тэнцвэрт хөгжлийг хангах, Улаанбаатар хотын хэт төвлөрлийг сааруулах зорилтын хүрээнд нийслэлийн дагуул, хаяа хот, тосгоныг хөгжүүлэх бодлогыг хэрэгжүүлж Багануур, Налайх дүүрэгт иргэдийн оролцоотойгоор хот байгуулах  шийдвэр гаргах, хотын дүрэм батлуулах ажил 2014 оны 11 дүгээр сард эхэлсэн.

Өнгөрсөн хугацаанд “Хотын багц дүрэм боловсруулах” төслийн хүрээнд хотын загвар дүрмийг боловсруулж, Налайх, Багануур дүүргийн иргэдэд танилцуулсан. Иргэдийн дунд үе шаттайгаар хэлэлцүүлэг зохион байгуулж, тус дүүргүүдийн  иргэдээс Хот байгуулах асуудлаар санал асуулгыг Багануур дүүрэгт 01 дүгээр сарын 22, 23,  Налайх дүүрэгт 01 дүгээр сарын 22-ны өдөр зохион байгуулсан. Багануур дүүргийн иргэдийн 95 хувь нь, Налайх дүүргийн иргэдийн 96 хувь нь хот байгуулахыг дэмжсэн билээ.

Олон жилийн туршид дуншиж дуншиж, шийдвэрлэгдэх мөчид хуралдааныг яагаад хойшлуулах болсон талаар нийслэлийн ИТХ дахь  МАХН-МҮАН-ын “Шударга Ёс Эвсэл”-ийн бүлгийн дарга Н.Баяраагаас тодрууллаа.

bayaraa-13-11-14-Налайх, Багануурыг хот болгох асуудлыг хэлэлцэх нийслэлийн ИТХ 5 хоногоор хойшлогдлоо. Танай бүлгийн зүгээс яагаад завсарлага авах болов?

-Дагуул хот болгохыг манай бүлэг бүрэн дүүрэн дэмжиж байгаа. Миний хувьд тухайн дүүрэгт амьдардаг төлөөлөгчийн хувиар энэ асуудлыг бүрэн судалсан. Бусад төлөөлөгчийн хувьд өчигдөр материалаа хүлээн авлаа. Нэгдүгээрт түүхэн чухал асуудлыг хэлэлцэж шийдвэрлэх учраас бусад төлөөлөгчдөд 5 хоногт бүрэн судлах бололцоог өгч байгаа юм. Хоёрдугаарт Налайх дүүргийн иргэдийн баталсан дүрэмд хэд хэдэн заалтууд байгаа. Хотын захирагчийн асуудалд Багануур дүүрэгт нас заагаагүй бол Налайх дүүрэгт 40 нас хүрсэн байх ёстой гэж заасан. Өнөөдөр төр барих хамгийн дээд байгууллага болох УИХ-ын гишүүнийг 25, Монгол Улсын Ерөнхийлөгчийг 45 нас хүрсэн байх ёстой гэдэг. Хотын даргыг 40 нас хүрсэн хүн байх ёстой гэдэг нь хэр нийцтэй бэ? гэдгийг дахин судалж, нягтлах ёстой байх.

Мөн сэтгэл зовоож байгаа нэг асуудал бол хотын захирагчийн болон зөвлөлийн ээлжит сонгуулийг сонгуулийн жилийн 6 дугаар сарын 2 дугаар 7 хоногийн бүх нийтийн амралтын өдөр болно гэж иргэдээр батлуулсан Налайх хотын үндсэн дүрэмд бий. Гэвч төсөлд арай зөрүүтэй байна. Уг төсөлд 2015 оны 05 дугаар сарын 10-нд буюу энэ жил хотын дарга болон зөвлөлийн 6 гишүүний сонгууль болох юм байна. 2015 онд нэг сонгууль, 2016 оны 06 сард УИХ, нийслэлийн сонгууль, 10 сард орон нутгийн сонгууль, он гараад Ерөнхийлөгчийн сонгууль болох нь. Үндсэндээ Налайх, Багануур дүүрэгт сонгуулийн 4 жилийн 3-д нь сонгууль болох нээ. Сонгуулиас сонгуулийн хооронд ингэж амьдрах нь ялангуяа жижиг дүүргийн хувьд хүндрэлтэй. Налайх хотын дүрэмд тусгагдсанаар, эс бөгөөс орон нутгийн сонгуультай хамтатган хотын захирагчийг сонгодог болох саналыг бидний зүгээс санаачилж байна. Энэ мэтчилэн сөхөөд ярьвал нэлээд асуудал бий. Энэ дүрэм, төсөл доторх бүх үг үсгийг маш сайн харж, нягталж шийдвэрээ гаргах ёстой. Үүний цаана 33 мянга, 77 мянган хүний амьдралыг шийдэх гэж байгаа учраас нэг өдөр цуглаад шууд шийдвэрээ гаргах нь өрөөсгөл гэж шийдсэний үндсэн дээр 5 хоногийн  завсарлага авч байгаа юм.

Г.Туяа

Ugluu-logo2028

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Ачит Ихт” компанийн 34 хувийг Эрдэнэт үйлдвэрт эзэмшүүлэх шийдвэр гаргалаа

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.04.24/ боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл …