Явуулын хөдөлмөрийн бирж Чингэлтэй дүүрэгт ажиллана

11081726_862651183776892_2456105_nМонголын Залуучуудын Холбооны дэргэдэх Залуучуудын Хөдөлмөрийн Төв Бирж нь өнгөрсөн оны 07-р сараас алслагдсан дүүрэг хороодод очиж ажилгүй иргэдийг ажилд зуучлах, ажилтай орлогтой болгох зорилгоор явуулын хөдөлмөрийн биржийг ажиллуулж эхэлсэн билээ.

         Энэ удаа Чингэлтэй дүүргийн Хөдөлмөрийн хэлтэстэй хамтран тус дүүргийн 1-19 дүгээр хороодын ажилгүй иргэд болон ажил олоход хүндрэлтэй иргэдийг бүртгэн авч, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 3.1.10-т заасны дагуу хөдөлмөрийн зах зээлийн мэдээ мэдээлэл түгээх, ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, зөвөлгөө өгөх, сургалтанд хамруулж тэдний хүсэл сонирхол, ур чадварт нь нийцүүлэн тохирч тэнцэх ажлын байранд зуучлах үйл ажиллагаа явуулахаар болжээ.

Мөн бүтээн байгуулалтын салбарт ажиллах хүсэлтэй залуучуудыг бүртгэн авч сургаж, бэлтгэн ажлын байраар хангах юм.

 11084423_862651180443559_1081161161_n

                                            Ажиллах хуваарь:

2015 оны 03 сарын 30-ны өдрөөс 04 сарын 02-ны өдрийг дуустал дараах хувиараар зохион байгуулагдана.

Д/д Хороод Хугацаа Цаг Хариуцах мэргэжилтэн Хамтарч ажиллах байгууллага
1 1,2,3-р хороо 2015.03.30 10:00-13:00 Д.Алтантуяа

П.Ганцэцэг

Иргэний танхим
2 7,8-р хороо 2015.03.30 14:00-17:00 Д.Сайнсүрэн 7 хорооны иргэний танхим
3 17,18,19-р хороо

 

2015.03.31 10:00-13:00 Ж.Содончимэг 18 хорооны иргэний танхим
4 4,5,6-р хороо 2015.03.31 14:00-17:00 Б.Мандуул 6 хорооны иргэний танхим
5  

11,12-р хороо

2015.04.01 10:00-13:00 Г.Эрдэнэбат 12 хорооны иргэний танхим
6 9,10-р хороо 2015.04.01 14:00-17:00 Н.Мөнхбат 9 хорооны иргэний танхим
7 13,16-р хороо 2015.04.02 10:00-13:00 Б.Саруул-Од 16 хорооны иргэний танхим
8 14,15-р хороо 2015.04.02 14:00-17:00 Р.Батхишиг 15 хорооны иргэний танхим

Ugluu-logo20

Санал болгох мэдээ

УОК-ын Шуурхай штаб Дорнод аймгийн Онцгой комиссын гишүүдтэй цахим хурал хийж, өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцлаа

УОК-ын Шуурхай штабаас Дорнод аймгийн Онцгой комиссын гишүүдтэй цахим хурал хийж, өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцлаа. …