Төл бойжилт 99 хувьтай байна

boijiltӨнөөдрийн байдлаар улсын хэмжээнд төллөвөл зохих эх малын 32.0 хувь буюу 6878.5 мянган эх мал төллөж, 6845.8 мянган төл буюу 18.3 мянган ботго, 39.6 мянган унага, 142.3 мянган тугал, 3394.0 мянган хурга, 3252.1 мянган ишиг хүлээн аваад байна.

Мал төллөлт өмнөх 7 хоногоос 3.4 саяар нэмэгдэж, төл бойжилт 99.0 хувьтай байна.
Мал төллөлтөөр Баян-Өлгий, Баянхонгор, Говь-Алтай, Дархан-Уул, Дундговь, Увс, Ховд аймгууд 40 –өөс дээш хувьтайгаар тэргүүлж байна.
Ойрын өдрүүдэд сэрүүсч, ихэнх нутгаар хур тунадас, нойтон цас орж, хүйтрэх тул даваа, гүвээ цасанд хаагдах, халтиргаа гулгаа үүсэх болзошгүй. Гол, мөрөнд халиа, тошин гүйх, мөсөн дээгүүр ус урсах, үзэгдэл нэмэгдэж, голын мөсний зузаан 10-45 см нимгэрч, зузаарлын эрчим буурсаар байна. Иймд малчид, ард иргэдийг малаа хол бэлчээхгүй байх, бага насны хүүхдийг малд явуулахгүй байх, мөсөн дээгүүр явах болон авто тээвэр хийхээс татгалзаж, мөс цөмрөх аюулаас болгоомжлохыг онцгойлон анхааруулж байна.

Ugluu-logo2028

Санал болгох мэдээ

2023 онд батлагдсан Монгол Улсын хуулиудад Төрийн тамга дарах ёслол болов

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар, Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Энхбат …