Монголын Залуучуудын Холбооны V Их хурал өнгөрсөн 03 дугаар сарын 27-29 ний өдрүүдэд амжилттай болж тус хурлаар Үндэсний Залуучуудын зөвлөлийг үүсгэн байгуулах анхдугааар хурлын товийг 4 сарын 28-ны өдөр хуралдуулахаар болсоны дагуу ҮЗЗ-д орох сонирхолтой залуучуудын бүртгэл эхэллээ. Үндэсний залуучуудын зөвлөлийн сонгууль зарлахтай холбогдуулан Монголын Залуучуудын Холбооны Ерөнхийлөгчийн 047, 048 дугаар тушаалууд гарсан байна.
Уг тушаалд Үндэсний залуучуудын зөвлөлийн гишүүний сонгууль 03 дугаар сарын 30-аас 04 дүгээр сарын 25-ний дотор зохион байгуулах тухай, бүтцийн бүх шатны салбар нэгж байгууллагын бага чуулган 04 дүгээр сарын 22-ний дотор зохион байгуулагдахаар тушаал гарсан байна.
Үндэсний залуучуудын зөвлөл нь Монголын Залуучуудын Холбооны Үндсэн дүрмийн Зургаадугаар зүйлийн дагуу байгуулагдаж байгаа дүрмийн заалтуудыг хэрэгжүүлэх МЗХ-ны бүтэц юм.
МЗХ-ны Ерөнхийлөгчийн 047тоот
тушаалын хавсралт
Үндэсний Залуучуудын Зөвлөлийн
гишүүдийн тоо, квот, нэр дэвшигчид тавигдах шаардлага
- МЗХ-ны үндсэн дүрмийн 6.2 дах заалтын дагуу Үндэсний залуучуудын зөвлөлийн гишүүдийн 2/3 нь буюу 226 гишүүн нь чөлөөт бус буюу сонгуульт албан тушаалын дагуу, 1/3 буюу 113 гишүүн нь чөлөөт гишүүн буюу нэр дэвшин өрсөлдөх зарчмаар сонгогдоно.
- Үндэсний залуучуудын зөвлөлийн гишүүд дараах байдлаар бүрдэнэ.
№ |
Гишүүний харъяалал | Квот |
Салбарын тоо | Нийт оногдох | Сул суудлын тоо |
Чөлөөт бус гишүүд | |||||
1 | Ерөнхийлөгч | 1 | 1 | 1 | – |
2 | Тэргүүн дэд ерөнхийлөгч | 1 | 1 | 1 | – |
3 | Дэд ерөнхийлөгч | 5 | 5 | 5 | – |
4 | Дүүргийн залуучуудын Холбоо
|
5 | 9 | 45 |
– |
5 | Аймгийн Залуучуудын холбоо
|
3 | 21 | 63 |
– |
2 | Аймгуудын Улаанбаатар хот дахь Залуучуудын холбоо
|
1 | 21 | 21 |
– |
3 | Чиглэлийн холбоо
|
2 | 13 | 26 |
– |
4 | Дэргэдэх байгууллага
|
2 | 8 | 16 |
– |
5 | Байнгийн хороо
Байнгын хорооны нэрс
|
3 | 16 | 48 |
48
|
Чөлөөт бус нийт гишүүд | – | – | 226 | – | |
Чөлөөт гишүүд | |||||
6 | Чөлөөт сонгуулиар сонгогдох гишүүд | 113 | 113 | 113 |
113
|
Нийт гишүүд | – | – | 339 | Нийт 161 |
- ҮЗЗ-ийн гишүүнд нэр дэвшигч нь дараах шаардлагыгхангасан байна.
Үүнд:
- МЗХ-ны гишүүн байх;
- Тогтоосон хэмжээний дэнчинг МЗХ-ны дансанд тушаасан байх;
- Нэр дэвшихийг хүссэн өргөдөл гаргасан байх;
- Биеийн байцаалт /тогтоосон маягтаар/ бөглөсөн байх;
- Нэр дэвшигчийн гурван үеийн намтар бичсэн байх;
- Нэр бүхий 3 хүнээс өөрийн тухай тодорхойлолт авах;
- Гэр бүлийн гишүүний зөвшөөрөлавах;
- Иргэний үнэмлэхний хуулбар;
- МЗХ-ны ҮЗЗ-ийн гишүүнээр сонгогдсон нөхцөлд хийж хэрэгжүүлэх, санаачлах ажлын тухай эссэ бичсэн байх; /100-аас дээш үгтэй/
- Нэр дэвшигчийн танилцуулга материал www.myf.mn сайтанд байрлаж, дэнчингийн мөнгө тушаагдсанаар нэр дэвших эрх нээгдэнэ.
- Дэнчингийн мөнгө нь МЗХ-ны татварын журмын 6.1 заасны дагуу 240,000 төгрөг байна.
- ҮЗЗ-ийн гишүүнээр сонгогдсон тохиолдолд дэнчингийн мөнгө нь тухайн жилийн татвар болно.
- ҮЗЗ-ийн гишүүнээр сонгогдоогүй тохиолдолд буцаан олгогдоно.
- МЗХ-ны Үндэсний залуучуудын зөвлөлийн сонгуулийн талаарх мэдээллийг дараах хаягаар аваарай.
- Вэб сайт: www.myf.mn, www.zun.mn
- Е-мэйл хаяг: Division@myf.mn
- Утас: (976)11-321814, 88012976, 97000013
- Дансны дугаар: Голомт дугаар: 3150005232