Нотариатчийн мэргэшил, ур чадварын түвшинд дүгнэлт гаргана

DSC_51432Нотариатын тухай хуулийн 13 дугаар зүйлд заасны дагуу Хууль зүйн асуудал эрхэлсэн засгийн газрын гишүүний эрхлэх асуудлын хүрээнд нотариатын асуудал хамаардаг. Энэ хүрээнд Хууль зүйн сайд Нотариатын тухай хуулийн хэрэгжилтийг хангах, нотариатчдыг чадавхижуулах, давтан сургах ажлыг 2015 оны 4 дүгээр сард багтаан зохион байгуулахаар төлөвлөж нийт нотариатчдын үйл ажиллагаа, мэргэшлийн ур чадварт дүгнэлт гаргахаар шийдвэрлэлээ. Энэ талаархи дэлгэрэнгүй мэдээллийг ТЗУГ-ын дарга Э.Зоригт, БХЗГ-ын мэргэжилтэн А.Энхмаа, Мэргэшлийн хорооны тэргүүн А.Оюунчимэг нар өнөөдөр сэтгүүлчдэд өгсөн билээ.

Дүгнэлт гаргах шалгалт явуулах ажлыг тус яам, Нотариатчийн мэргэшлийн хороо хамтран зохион байгуулна. Хуулиар  Нотариатчийн мэргэшил, ур чадварын түвшинд дүгнэлт гаргах, мэргэшлийн шалгалт явуулах чиг үүрэг бүхий Мэргэшлийн хороо хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болох манай яамны дэргэд ажилладаг. Энэ удаагийн шалгалт нь нотариатчдын мэргэшлийн үйл ажиллагаа явуулах эрх зэрэгт халдахгүй, зөвхөн тэдний ур чадварын төвшинг тогтоож улмаар чадавхижуулах арга хэмжээг цаашид хэрхэн зохион байгуулах вэ гэдгийг тогтоохын тулд урьдчилан явуулж буй ажил юм. Анх 2012 онд нотариатчийн мэргэшил, ур чадварын түвшинд дүгнэлт гаргахаар  шалгалт зохион байгуулж уг шалгалтад 250 нотариатч хамрагджээ.

Өнөөдрийн байдлаар 238 нотариатч үйл ажиллагаагаа явуулж, 25 нотариатчийн эрхийг түдгэлзүүлээд байна. Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2009 оны 213 дугаар тушаалаар улсын хэмжээнд нийт 30 тойрог, 336 орон тоог баталсан байдаг.

Ugluu-logo20

Санал болгох мэдээ

Монгол Улс инновацад түшиглэн хаягжилтаа шинэчилж байгааг “Өвлийн Давос” онцолж байна

Швейцарын Давос хотноо Дэлхийн эдийн засгийн 54 дэх удаагийн чуулганд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ …