Тайз, дэлгэцийн “Шинэ үе” продакшны дэлгэцийн 5 дахь бүтээл “Хөгжилтэй өдөр” инээдмийн уран сайхны кино нь залуусын хайр дурлалын тухай өгүүлнэ. Өнөө цагт өнгө мөнгө албан тушаал эрх мэдлээс илүүтэйгээр үнэнч хайр дурлалаар бие биеэ хайрлаж саад бэрхшээлийг хамтдаа туулж буй дөрвөн залуугийн хайрыг өгүүлнэ.
Энэхүү бүтээлд монголын хошин урлагийн уран бүтээлчдийн ахмад болон залуу уран бүтээлчид оролцон тоглосон юм. Тус инээдмийн кино энэ сарын 8-нд буюу өнөөдөр нээлтээ хийхээр товоо зарлаад байгаа юм.
Киноны найруулагчаар “Шинэ үе” продакшны захирал МУГЖ Н. Ариунболд ажилласан бөгөөд зохиолыг МУСТА Б.Энхээ бичсэн байна. Гол дүрүүдэд Ц.Ганбаяр /МУСТА/ Б.Отгонтуя /МУСТА/, Т.Билгүүн /МУСТА/, Х.Отгонтунгалаг /МУСТА/, Н.Ариунболд /МУГЖ/, Ж.Оюундарь /МУГЖ/ нар тогложээ. Сонирхуулахад киноны дууг Мөнхийн реп хамтлагийн дуучин Лхагваа болон Шинэ үе продакшны захирал Бооёо нар хамтран дуулжээ.