Монгол Улс нүүрсний эрчим хүчнээс татгалзахгүй

shutterstock_112118558_2“Coal Mongolia-2015” чуулган хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Өнөөдрийн гол сэдэв болох нүүрснээс цахилгаан эрчим хүч гаргах тухай асуудлаар Эрчим хүчний дэд сайд Ө.Пүрэвбаатараас тодруулга авлаа.

Тэрбээр “Монгол улс дэлхийн бусад улс оронтой харьцуулахад Улаанбаатараас өөр газар нүүрсхүчлийн хий ялгаруулдаг томоохон станцууд байхгүй. Тиймээс бид Европ, Хятадыг дуурайгаад ногоон хөгжил гэж давхих нь буруу. Яагаад гэвэл энэ тариф асар өндөр үнэтэй.

Жишээ нь манай системийн дундаж ачаалал 1 квт нь 70 төгрөг байхад нарны энерги 16 цент буюу 300-400 төгрөг байна.

Хоёрдугаарт, Монгол улс нүүрсний асар их нөөцтэй. Нүүрсний цахилгаан станцаас татгалзана гэж огт байхгүй. Аливаа улс орон хамгийн хямд эрчим хүч үйлдвэрлэх боломжоо харах хэрэгтэй. Өөрсдийн нөөцөө түшиглэх хэрэгтэй.

Гэтэл яг үнэндээ Монголд байгаа хамгийн хямд технологиор өөрийн үндсэн эх үүсвэр дээр түшиглэж нүүрсний уламжлалт технологи дээр станцууд байгуулах ашигтай.

Жишээ нь, манай хил дагуу Тавантолгой, Нарийн Сухайт, Хөшөөт зэрэг коксжих нүүрсний орд газрууд байдаг. Коксжих нүүрсээ гаргаад тэрэнтэй хамт олборлогдоод үлддэг эрчим хүчний нүүрс нь уурхай дээрээ шатдаг.  Өөрийн өртөг нь коксжих нүүрсэндээ шингэчихсэн бараг үнэгүй шахуу бүтээгдэхүүн. Тэр нүүрс уурхай дээрээ шатах биш энергетикийн зууханд шатаж эрчим хүч үйлдвэрлэх ёстой. Тэр эрчим хүчээ Хятад руу гаргах ёстой гэсэн бодлого баримталж ажиллах хэрэгтэй.

-Ойрын дөрвөн жилийн хугацаанд тулгамдаж байгаа ямар асуудлууд байна вэ?

-Бид дунд хугацаандаа мега төслүүд явчихна. Ойрын үед Эрдэнэтийн дулааны цахилгаан станцаар 51 мега ваттаар өртгөтгөе гэсэн байдлаар төсөл явж байгаа.

Хоёрдугаарт Эрдэнэтийн станц хамгийн их алдагдалтай станц. Энэний алдагдал нь буураад, ашигтай ажиллах, эрчим хүчний үнэ тарифыг нэмэгдүүлэхээс гадна техникийн шинэчлэлээр өөрийн өртгөө бууруулах  арга хэмжээ авна.

-Эрчим хүчний үнийг зах зээлийн гормд шилжүүлэхээр иргэдийн нуруун дээр үүрүүлэх эрсдэлтэй?

-Иргэдийн нуруун дээр үүрүүлэхгүй байхаар зохицуулалт хийж байгаа. Өөрөөр хэлбэл 150 квт/цагаас дээш хэрэглээтэй үйлдвэрийн газар, тансаг хэрэглээтэй хаус ийм айл өрхүүдэд зах зээлийн горимоор борлуулна. Нийгмийн эмзэг хэсэгтээ эрчим хүчний үнээ хуучнаар нь хадгална.

-Концессын гэрээгээр олон төсөл хэрэгжүүлэхээр болж байна гэж С.Жавхланбаатар дарга хэллээ.  Концессын гэрээгээр ажил гүйцэтгүүлэхдээ ямар зарчим барьж байгаа вэ?

-Концессын хуулийн дагуу явж байна. Өөрөөр хэлбэл, хөрөнгө оруулалтаар бариад, ашиглаад, шилжүүлэх гэсэн нөхцлөөр явж байна. Зарим нь концессор, зарим нь хөрөнгө оруулалтаар байгаа. Жишээ нь Таван толгой станц гадаадын шууд хөрөнгө оруулалтаар цаашид авах явах зарчмаар. Багануурын дулааны станц концессоор. Тодорхой хугацаанд хэрэглээд хөрөнгө оруулагч тал өөрийнхөө оруулсан өртөг зардлаа нөхөөд үүний дараа төрд шилжүүлэх гэсэн хэлбэр байдаг.

-Ашиглах хугацаа нь дунджаар 30жил үү эсвэл төсөл болгон дээр өөр өөр хугацаа заагдаж байна уу?

-Үйлдвэрлэсэн эрчим хүчний үнэ тарифаас хамаараад тэр жил нь сунах уу үгүй юу гэдгийг шийддэг. Жишээ нь өндөр үнээр тогтоож өгвөл концесс эзэмшигчийн ашиглах хугацаа нь тодорхой хугацаагаар багасаад явна. Үнээ бага тогтоовол ашиглах хугацаа нь ихсэх зэргээр гэрээний нөхцлөөс шалтгаална.

Ugluu-logo2028

Санал болгох мэдээ

“Эрдэнэс Тавантолгой” ХК-д онцгой дэглэм тогтоолоо

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн үйл ажиллагааг Засгийн газрын хяналтад …