A Cool төрсөн өдрөө сонсогчидтойгоо тэмдэглэнэ

32_8ba891268528a8f4c5d14ea18e1e0033e645dc80Монголын урлаг соёлын ертөнцөд өвөрмөц өнгө төрхтэй орж ирсэн МУСТА дуучин Б.Анхбаяр буюу A COOL өдгөө хайрын, ухаарлын сэдэвтэй олон сайхан дуунуудаараа үзэгч, сонсогчидтой үргэлж ойр байх болсон.

Уран бүтээлээ туурвихын зэрэгцээ нийгэм хүмүүнлэгийн олон салбарт ажиллаж, амжилттай, авхаалжтай яваа дуучин A COOL энэ сарын 14-нд буюу төрсөн өдрөөрөө үзэгч олондоо уран бүтээлийн тоглолтоороо бэлэг барих гэж байна.

A COOL & ALL STARS HAPPY BIRTHDAY! тоглолтонд түүний найз нөхөд болон, монголын урлаг соёлынхны төлөөлөл оролцож A COOL-ийн төрсөн өдрийг хамтдаа тэмдэглэн үзэгчид, сонсогчидтойгоо нэгэн үдшийг  гайхалтай өнгөрүүлэхээр төлөвлөжээ.

Тоглолт 4-р сарын 14-ний 20:00 цагаас Улаанбаатар Паласын концертын их танхимд болох гэнэ.

Ugluu-logo20

Санал болгох мэдээ

Уран барималч Т.Даваасамбуугийн “Монгол эр хүн” үзэсгэлэн дэлгэгдлээ

“Мөнгөн мод 2023” наадмын  шилдэг дүрслэх урлагийн бүтээлийн шагнал хүртсэн уран барималч Т.Даваасамбуугийн “Монгол эр …