Хүний амьдралд тохиолддог олон өнгийг харуулахыг зорьсон “Үндэсний баялаг”

undesnii-bayalag00-640x360127608133201504141700Албан ёсны нээлтээ хийгээд гуравхан хонож байгаа ч “Үндэсний баялаг” уран сайхны кино үзэгчдийг байлдан дагуулж эхлээд байна. Кинонд өнөөгийн кино урлагийн төлөөлөл болсон олон сайхан залуу жүжигчид тогложээ.

Манай нийгэмд байдаг ялангуяа бүсгүйчүүлд тохиолдож байдаг эмзэг, маш нарийн олон асуудлыг уран сайхны аргаар олон нийтэд хүргэсэн нь сонирхол татахгүй байхын аргагүй аж. Томчууд гэх тодотголтой хөрөнгө мөнгөтэй чинээлэг эрчүүд бусдыг хэрхэн дорд үзэж байгаа,охид бүсгүйчүүдийн эрхийг хөсөрдүүлж, хэрхэн үнэгүйдүүлэн доромжилж байгааг киноноос харахад дотор давчдуулна.

Харин тэдний төлөө тэмцэж байгаа Төрөө гэх залуугийн өөдгөг тэмүүлэл,монгол цусаа хамгаалан тэмцэж байгаа нь бахархал төрүүлнэ. “Үндэсний баялаг” киноны ерөнхий найруулагчаар Б.Бодьбаатар ажилласан байна. Төрийн соёрхолт,ардын жүжигчин Ц.Төмөрбаатар, СТА. Ариунбямба, Батбаатар, Номин,Хонгорзул нарын чадварлаг жүжигчид кинонд тогложээ. Киноны гол дүрийг  “Тусгай салаа” киногоор үзэгчдийн танил болсон жүжигчин А.Алтанхуяг бүтээжээ. Жүжигчин А.Алтанхуягаас цөөн асуултад хариулт авсныг толилуулъя.

 – “Үндэсний баялаг” киногоор дамжуулан үзэгчдэд хүргэх гэсэн санаа биеллээ олов уу?

– Киног маань үзэгч олон сайхан хүлээж авлаа, ам сайтай  байгаад баяртай байна. Бидний киногоор дамжуулж хэлэх гэсэн санаа хүмүүст  хүрсэн болов уу гэж бодож байна.

-Монгол бүсгүйчүүд үндэсний баялаг гэсэн санаа юу?

– Тийм ээ.Залуус маань бүсгүйчүүдээ хайрлаж, тэднийхээ үнэ цэнийг мэдэрч байгаасай. Түүнтэй  адил охид бүсгүйчүүд нь өөрсдийн үнэ цэн,гоо сайхнаа мэдэрч биеэ зөв авч яваасай. Хэн нь ч байсан амьдралын нугачаанд  битгий бүдрээсэй, буруу зам руу хөл бүү алдаасай. Бүсгүйчүүд минь  та нар бол эх орны үндэсний баялаг  юм шүү гэсэн санааг хүргэх гэж зорилоо.

-Сүүлийн үед Монгол кино урлаг үсрэнгүй хөгжиж байна. Таны бүтээлийн давуу тал юу вэ?

-Үзэгчид манай киноноос нандин хайр дурлал, өш хонзон, түүнийг даван гарах тэмцэл, хууралт гэх мэт хүний амьдралд тохиолддог олон өнгө төрхийг харах болно. Үзүүштэй сонирхолтой  адал явдлаар таныг  бүтэн хагас цагийн турш   аялуулах болно гэж хэлмээр байна.

– Баярлалаа, танд. Дараа дараагийн уран бүтээлээр тань эргэн уулзъя.

u8-640x426 u9-319x480 u10-319x480 u4-640x426

Эх сурвалж: www.TODAY.mn

Санал болгох мэдээ

“World Ballet and Dance Grand Prix Mongolia – 2024” олон улсын бүжигчдийн тэмцээн болно

НЗДТГ дэмжлэгтэйгээр “World Ballet and Dance Grand Prix Mongolia – 2024” дэлхийн хэмжээний тэмцээн Улаанбаатар …