Хэнтий аймаг дахь Залуучуудын холбооноос санаачлан зохион байгуулсан “Эрч хүч-Эв нэгдэл-Нийгмийн асуудал- Эрэл шийдэл” уриатай “Шилдэг гэр бүл- шинэ байранд” зорилтот реалити шоуны хаалтын үйл ажиллагаа болж дүнгээ гаргалаа. Тус арга хэмжээнд Хэрлэн сумаас 8,Батноров, Дархан, Баян-Овоо сумдаас нэг нэг буюу нийт 11 хос оролцсоноос тусгай байранд буюу 1 өрөө шинэ орон сууцны урьдчилгаа 15% чөлөөлөх 5.4 сая төгрөгийн эрхийн эздээр Болхооны Лхагвахатан, Магваны Алтанчимэг, Болдын Төрмөнх, Баярсайханы Солонго нарын хосууд шалгарсан бол гуравдугаар байр 2 өрөө шинэ орон сууцны урьдчилгаа 20% чөлөөлөх 10.6 сая төгрөгийн эрхийн эздээр Алтангэрэлийн Баяржаргал, Сосорын Сумьяа нар, дэд байр 2 өрөө шинэ орон сууцны урьдчилгаа 25% чөлөөлөх 13.2 сая төгрөгийн эрхийн эздээр Төмөрхуягийн Хишиг-Эрдэнэ, Батхишигийн Анхцэцэг нар, ТЭРГҮҮН байр буюу 2 өрөө шинэ орон сууцны урьдчилгаа 30% чөлөөлөх 15.9 сая төгрөгийн эрхийн эздээр Төмөрхуягийн Алтаншагай, Дамдины Чулуунцэцэг нарын гэр бүл тус тус шалгарлаа. Энэ үеэр зохион байгуулагч Хэнтий аймаг дахь Залуучуудын холбооноос бас нэгэн гэнэтийн бэлгийг хосуудад барьсан нь байр эзлээгүй ч тус реалити шоунд амжилттай оролцсон үлдсэн бүх гэр бүлүүдэд 1 өрөө шинэ орон сууцны урьдчилгаа 10% чөлөөлөх эрхийн бичгээр шагнаж урамшуулсан нь баяр дээр баяр нэмсэн үйл явдал байлаа. Мөн хөдөө орон нутгаас ирж амжилттай оролцсон Дархан, Батноров сумын хосуудад гадаадад аялах эрхийн бичиг гардуулав. Ийнхүү Хэнтий аймгийн 11 шилдэг гэр бүл Чингис хотноо баригдсан “Бишрэлт түмэн хан” ХХК-ий шинэхэн байранд орох эрхийн эзэд болцгоолоо.