
Мэргэжлийн дуулаачийн ангиа төгсөөд олон сайхан уран бүтээлээрээ үзэгч, сонсогчдынхоо хүрээг тэлж өдгөөМонгол Улсын Филармони гэх их айлд харьяалагдан ажиллах болсон тэрээр тун удахгүй болох эх орны дайны аугаа их ялалтын 70 жилийн ойд зориулсан “Поклонимся” тоглолтондоо бэлтгээд тун ч завгүй байгаа сурагтай.
Тус тоглолт нь ирэх сарын 8-ны өдөр 19 цагаас Соёлын төв өргөөний тайзнаа ганцхан удаа болох бөгөөд тоглолтын найруулагчаар ТС, МУУГЗ С.Сүхбаатар, хөтлөгчөөр МУСТА Э.Гантулга болон хөгжимчин М.Хулан, СУИС, СИТИ дээд сургуулийн найрал дуучид оролцох аж.
Тоглолтод “Темная ночь”, “Журавли”, “Катюша”, “День победы”, “Хотят ли Русские войны” зэрэг та бидний сэтгэлд хоногшсон дуунууд дуулагдах гэнэ.