Монголын Залуучуудын Холбоо “Спирт үү, спорт уу” аяныхаа хүрээнд “Унадаг дугуйтай Улаанбаатар” төслийг хэрэгжүүлж эхлээд нэлээдгүй хугацаа өнгөрч, энэ хугацаанд олон ч ажлуудыг зохион байгуулаад байгаа юм. Энэ хүрээнд олон ажил хийгдсэний нэг нь МЗХ-ны дэргэдэх “Nice bike”клубын хамт олон Монголын Залуучуудын Холбооны байрны хажууд унадаг дугуйн түрээс, засвар үйлчилгээний төв шинээр нээгээд 2 жилийнхээ нүүрийг үзэж байгаа билээ. Тэгвэл уг төв нь өнгөрсөн 7 хоногоос эхлэн үйл ажиллагаа эхлүүлээд байна.
Уг төв нь төрөл бүрийн унадаг дугуйг хувь хүн, албан байгууллагуудад түрээслүүлэх бөгөөд ажлын болон амралтын өдрийн аль ч цагаар дугуй түрээслэх боломжтой бөгөөд түрээслэсэн дугуйгаараа өөрийн хүссэн газраараа аялах боломжийг олгож байгаа юм.
Унадаг дугуй түрээслэхдээ цахим үнэмлэхээ авчрах ба нэг дугуй нь цагийн 3000- 3500, өдрийн 16000 төгрөгний үнэтэй байгаа бөгөөд түрээслэгчдийнхээ аюулгүй байдлыг хангах үүднээс аюулгүй ажиллагааны заавар зөвлөгөө, хамгаалалтын малгай зэргийг бэлдсэн байна. Түүнчлэн иргэддээ зөв замаар аялахад нь туслах зорилготой тусгай маршрутыг хүртэл гаргажээ.