Монголын Залуучуудын Холбоо нь 2015 онд Азийн болон бусад орнуудад залуучуудын зөвлөл байгуулж, тус улс оронд ажиллаж амьдарч буй Монгол залуусын дуу хоолойг нэгтгэх, нийгмийн идэвхи оролцоог сайжруулах зорилго тавин ажиллаж байгаа билээ. Тус ажлынхаа хүрээнд БНХАУ-ын Өвөрмонголын өөртөө засах оронд залуучуудын зөвлөлөө Хөх хотод ажиллаж, суралцаж буй залуусын санаачилгаар амжилттай байгууллаа. Залуучуудын зөвлөлийг байгуулснаар аж ахуйн нэгж байгууллага, гадаад улс оронд ажиллаж амьдарч буй залуучуудын нийтлэг эрх ашиг, тэдэнд тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх, залуучуудын нийгмийн идэвхи оролцоог сайжруулах онцгой ач холбогдолтой юм.
МЗХ-ны дэргэдэх ӨвөрМонголд ажиллаж амьдарч буй Залуучуудын зөвлөл байгуулагдаж өнөөдөр буюу 5 сарын 04-нд салбарынхаа тамга гэрчилгээг албан ёсоор гардан авлаа. Зөвлөлийн тэргүүнээр Б.Батхүү сонгогдож, тэргүүлэгч гишүүдээр М.Бат-Эрдэнэ, Б.Бямбабаяр, Э.Нямдаваа нар тэргүүлэгч гишүүдээр сонгогдлоо. Тамга гэрчилгээ гардуулах үйл ажиллагаанд МЗХ-ны дэд ерөнхийлөгч Ө.Шинэхүү, УХАГ-ын дарга Б.Эрдэнэбат болон бусад төлөөлөгчид оролцлоо. Залуучуудынхаа зөвлөлийн цаашдын үйл ажиллагаанд өндөр амжилт хүсье.
Холбоо барих утас: 97000013