Тохилог 00 эрүүл ирээдүй

1119-australia-world-toilet-dayДэлхий дахинаа 11 дүгээр сарын 19-ныг “Дэлхийн 00-ын өдөр” хэмээн тэмдэглэдэг байна. Та магадгүй 00-ын өдрийг тэмдэглэж яах юм, утгагүй юм гэж бодож болох юм. Гэхдээ та ямар ч 00 байхгүй тийм газар амьдарч чадах уу? би байсан бол чадахгүй. Гэвч дэлхий дээр 2,6 тэрбум буюу дэлхийн хүн амын 37 хувь нь огт 00-гүй амьдарч байна.  АНУ-д эрүүл ахуйн шаардлага хангасан 00, цэвэр ус хүрэлцэхгүйн улмаас өдөрт 1400 хүүхэд нас бардаг. Мөн 2000 оноос хойш нийт 10 сая хүүхэд нас барсан ажээ. Үүнээс гадна өдөрт 526 сая хүн гадаа бие засахаас өөр ямар ч арга байхгүйгээр амьдарч байна. Энэ хүмүүсийн ихэнхи нь охид, эмэгтэйчүүд байдаг бөгөөд гадаа бие засаж байх үедээ янз бүрийн гэмт хэргийн хохирогч болдог нь үнэхээр харамсалтай. Мөн охид, эмэгтэйчүүд  гадаа бие засах аюулгүй газар хайхын тулд жилд 97 тэрбум цагийг зарцуулдаг гэсэн судалгаа ч бий. Ингээд бодоод үзэхээр зүгээр нэг 00-ын дутагдал биш охид, эмэгтэйчүүдийн аюулгүй байдал, хүүхэд багачуудын эрүүл мэндтэй холбоотой том асуудал болох нь харагдаж байгаа биз ээ.

Харин манай орны хувьд  00 бол эрүүл мэндээс гадна хөрсний бохирдол үүсгэж буй томоохон хүчин зүйлүүдийн нэг билээ. ДЗОУБ-ын  Эрүүл мэнд хариуцсан зохицуулагч Ц.Наранцэцгийн хэлж буйгаар “Гэр хорооллын хувьд айл өрхүүд шугам сүлжээнд холбогдоогүйгээсээ болоод хашааныхаа дотор, гадна ил задгай нүхэн жорлонг хийж хэрэглэж байна. Энэ нь эргээд хөрс, ус, агаарын бохирдол үүсэх гол шалтгаан болж байна. Өнөөдөр нийслэлд 180 мянган нүхэн жорлон байгаа. Гэр хорооллын айлуудын 20 орчим хувь нь л стандарт хангасан жорлонтой. Үлдсэн 80 гаруй хувь огт шаардлага хангахгүй жорлон ашиглаж байгаа” ажээ.  Эрүүл ахуйн шаардлага хангаагүй жорлон нь хүмүүсийн эрт нас барах эрсдлийг нэмэгдүүлэх, суулгах өвчин, хөрс, ус, агаарын бохирдлын гол шалтгаан нь болж байна. Ус, ариун цэврийн байгууламж, эрүүл ахуйн нөхцлийг сайжруулснаар суулгалт өвчнийг 26%, нас баралтыг 65%-иар бууруулах боломжтой ажээ. Мөн ус ариун цэврийн байгууламжинд зарцуулсан нэг доллар тутамд эрүүл мэнд болон үйлдвэрлэлийн зардлаас найман доллар хэмнэдэг нь тогтоогдсон. Манай орны хувьд найдваргүй усан хангамж, эрүүл ахуйн нөхцөл байдал нь хүүхдийн хоол тэжээлийн дутал, өвчлөл, нас баралтад хүргэдэг бөгөөд суулгалтын гол шалтгаан болж байна. Өдгөө манай улсын хотын хүн амын 1/4, хөдөөгийн хүн амын 2/3 буюу хотын ядуу өрхийн 44,8 хувь, хөдөөгийн ядуу өрхийн 71.5 хувь сайжруулсан ариун цэврийн байгууламжгүй амьдарч байгаа аж.

Улаанбаатар хотын гэр хорооллын 160- 180 мянган айл өрхийн 97.3% нь инженерийн шугам сүлжээнд холбогдоогүйd0b6d0bed180d0bbd0bed0bd учраас энгийн нүхэн жорлон ашигладаг ажээ. Гэр хорооллын айл өрхүүдийн дагаж мөрдөх “Нүхэн жорлон, бохир усны цооногт тавигдах стандарт”-ыг Стандартчилал, хэмжилзүйн үндэсний төвөөс 2008 онд баталсан. Энэхүү стандартын шаардлагад:

  • Ариутгаж, цэвэрлэх боломжтой, зэвэрч нурахгүй материалаар хийсэн доторлогоотой байх

  • Жорлонгийн бүхээг дотор ариутгал цэвэрлэгээний зөвшөөрөгдсөн бодис ба хэрэгслэлүүдийг тавьсан байна

  • Гэр, сууцнаас аль болох хол зайд, орон сууц, нийтийн байр, үйлчилгээний газраас 15 метр, ус түгээх цэгийн байрнаас 20 метр, уурхайн болон өрөмдмөл худгаас 150 -аас 250 метр, голын эргээс 200-250 метрээс багагүй зайд, ноёлох салхины доод талд барьж ашиглана

  • Жорлонгийн бүхээгийн хаалга гадна, дотор талдаа түгжээтэй байх бөгөөд шөнийн цагт гэрэлтүүлэгтэй, бүхээгний хаалганы дээр ялаа шавьж орохоос хамгаалсан тор бүхий цонхтой байна

  • Нүхэн жорлон, угаадасны нүхний амсрыг тойруулан өргөнөөр 500 мм, зузаанаараа 50 мм-ээс багагүй налуу цементэн зуурмагаар бетондож хаяавч хийх гэсэн зүйлс багтаж байгаа юм.

Гэсэн хэдий ч өнөөг хүртэл энэхүү стандартыг хангахуйц нүхэн жорлон бараг л алга байна. Хэрэв бид эрүүл ахуйн шаардлага хангасан ариун цэврийн байгууламжийн асуудлыг энэ чигт нь орхивол ард иргэдийн эрүүл мэнд цаашлаад нэгэнт сэхэл авахаасаа өнгөрсөн хөрсний бохирдол улам л даамжирах шатандаа орох аюултай болоод байна. Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын эрүүл ахуй халдвар хамгааллын хяналтын улсын байцаагч Б.Золбоотой “Хөрс бохирдуулж буй олон хүчин зүйл бий. Тэдний нэг нь яалт ч үгүй нүхэн жорлон. Хөрсний бохирдлын хэмжээг жилд хоёр удаа, есөн дүүргийн эрчимтэй суурьшлын 54 цэгээс дээж авч, эрүүл ахуйн үнэлгээ өгдөг. Ингэхдээ гэр хорооллын айлуудын хашаанаас биш гудамнаас нь дээж авдаг. Бохирдол үйлдвэрлэл, хог хаягдал ихтэй газрын дээжтэй адилхан бохирдсон байдаг” хэмээн хэллээ. Үйлдвэрийн хог хаягдал ихтэй газартай адил бохирдсон хашаанд үр хүүхэд тань тоглож байна гэдгийг ард иргэдэд ухуулж ойлгох нь нэн тэргүүний ажил болов уу. Үр хүүхэд бол бидний ирээдүй шүү дээ. Иймээс бид өтгөн шингэнийг нь ялгаж аваад био технологиор боловсруулан бордоо үйлдвэрлэдэг аргыг ашиглах нь зүйтэй юм. Ийм маягаар гаргаж авсан бордоог цөлжсөн хөрсийг сэргээх, уур уурхайн нөхөн сэргээлт, ногоон байгууламжинд ашиглах боломжтой ажээ.  Ер нь танайх нүхэн жорлон ашигладаг байлаа гээд янз бүрийн өвчин хүрэх ёстой гэсэн үг биш. Иргэн та л өөрөө амжиргаатай байж өөрийнхөө, гэр бүлийнхэнийхээ эрүүл мэндэд анхаарал тавих хэрэгтэй юм. Үүний тулд та нүхэн жорлонг барихдаа анхнаас нь стандартынх нь дагуу барьчихвал, барихад зарцуулсан мөнгөнөөсөө хэд дахин илүү мөнгийг хэмнэж чадах болно. Тохилог сайхан 00 таныг болон гэр бүлийг тань элдэв халдварт өвчинөөс бүрэн хамгаалж чадна.

Санал болгох мэдээ

УИХ-ын сонгуульд оролцох хүсэлт гаргасан 23 нам 2 эвслийг бүртгэж, 3 намыг бүртгэхээс татгалзлаа

Сонгуулийн ерөнхий хорооны 2024 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн хуралдаанаар нам, эвслүүдээс ирүүлсэн Монгол …