Ховд аймаг: Төрийн далбааны өндөрлөг бүтээх уралдаан зарлажээ

a49ce61edf02e95516a1e6a6e5c88acaoriginal“Бид нэг Монгол” төрийн бус байгууллагаас Монгол Улсын 21 аймагт төрийн далбааны өндөрлөг бүтээх төсөл хэрэгжүүлж эхлээд байгаа аж. Ховд аймгаас эхэлж байгаа уг төсөл монгол хүн бүр төрийн далбаагаа эрхэмлэн дээдэлж, тусгаар тогтнолоороо бахархан омогшиж, яруу алдар, амжилт ололтын билэг тэмдэг болон мөнхөд мандуулах зорилго агуулжээ.

Төрийн далбааны өндөрлөгийг одоогоор Дархан-Уул, Сэлэнгэ аймагт байгуулсан байдаг аж. Харин төслийн хүрээнд дээрх төрийн бус байгууллагаас баруун бүсийн Ховд аймгийн паркад байрлах төрийн далбааны өндөрлөг бүтээх зураг төслийн уралдаан зарлажээ. Энэ уралдаанд илгээх бүтээл нь Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлын бэлгэдэл болон орон нутгийн онцлог, бахархал, билэг тэмдгийг агуулсан байх ёстой юм байна. Мөн өнгө үзэмж, өвөрмөц шийдэлтэй байхаас гадна 3Ds Max Sketch-up Archicad болон 3D программ дээр хийгдсэн байх шалгуур тавьжээ.

Уралдаанд ирүүлэх бүтээлүүдийг тавдугаар сарын 10-н хүртэл gaaya_9693@yahoo.com хаягаар хүлээн авах бөгөөд сайн бүтээлийг 250 мянгаас нэг сая төгрөг хүртэл төгрөгөөр урамшуулах юм.

Г.НАРАН

ugluu.mn

Санал болгох мэдээ

Хүн ёсны төлөөх тэмцлийг улстөржүүлсэн ерөнхийлөгчид алдарт эхчүүд гомдолтой байна

Дөнгөж төрсөн нялх биетэй ээжийг нярайн хамт тусгаарлахдаа хүнлэг бус, сэтгэлгүй хандсаныг эсэргүүцсэн эхчүүд өчигдөр …