“Хөсөгтөн” маргааш аваргын төлөө өрсөлдөнө

images_QJdy839“Asias got talent” наадамд  ардын урлагын Хөсөгтөн хамтлаг амжилттай оролцож, шилдэг ест тунан үлдээд байгаа билээ.

Тэгвэл маргааш эцсийн шатны шалгаруулалт болох юм. Тодруулбал Монголын цагаар 21.05 цагт “AXN TV” сувгаар шууд цацагдах эцсийн шатны шалгаруулалтын дүн ирэх даваа гарагт гарах бөгөөд тус өдрийн өглөөний 01.00 цаг хүртэл үзэгчдээс санал авч шилдгийг тодруулах юм байна. “Хөсөгтөн”-ий залуус Малайз улсад бэлтгэл хийж байгаад уржигдар Сингапурт ирсэн байна.

Энэхүү тэмцээнд түрүүлсэн тохиолдолд 100 мянган ам.долларын шагнал хүртээд зогсохгүй Сингапурын “The Marina Bay Sands” зочид буудалд тоглолтоо хийх эрхийг авах аж. Тиймээс элэг нэгт Монголчуудаа хамтлагын төлөө саналаа өгөхийг Хөсөгтөний залуус уриалаад байна. Тэд өөрсдийн фэйсбүүк /khusugtun/, твиттер /Khusugtunagt/, инстаграмм хуудсаараа дамжуулан хэрхэн санал өгөх тухай зааврыг өгөх юм байна.

www.times.mn

Санал болгох мэдээ

УДЭТ-ын засвар дуусаж, 5-р сарын 1-нд “Анна Каренина” жүжгээр нээлтээ хийнэ

Монгол Улсын Засгийн газар түүх, соёл, өв уламжлалд чухал байр суурь эзэлдэг дурсгалт барилга байгууламжуудаа …