“3 найз: Яасан байх нь уу?” УСК хамгийн эрэлттэй байна

4-р сарын 22-нд нээлтээ хийсэн “3 найз: Яасан байх нь уу?” кино үзэгчдийн талархлыг хүлээж, инээд хөөр, эерэг энерги бэлэглэсээр байна. Хэдий нээлтээ хийгээд хоёр 7 хоног гаруй хугацаа өнгөрсөн ч одоо хүртэл танхим дүүрэн үзэгчтэй, тасалбарын олдоц муу байгаа юм байна. Иймээс үзэгчдийн энэхүү эрэлтийн дагуу бүх кино театрууд өнөөдрөөс эхлэн тус киноны үзвэрийн цагийг нэмжээ. Кино театрт очсон ч тасалбар олдохгүй, цаг нь таарахгүйн улмаас үзэж амжаагүй бол энэ амралтын өдрүүдэд үзэхийг танд зөвлөж байна.

Бүтэн 40 ангийн турш телевизийн дэлгэцээр хуучны сайн танил мэт болсон Төгөлдөр, Цэрэндалай, Санчир нарын найзалж нөхөрлөсний 22 жилийн ойн баяр ямар паянтай, ямар сургамжтай болж өнгөрөхийг энэхүү уран сайхны кинонд өгүүлэх болно. Ингээд киног үзсэн зарим хүмүүсийн сэтгэгдлээс хүргэж байна.

11235191_929909150393047_710420653_oЖүжигчин, СТА Н.Цэнд-Аюуш: – “Гурван найз” цувралыг үзэж байсан хүмүүс энэ киноны тухай сайн мэдэж байгаа байх. Энэхүү нэг ангит кино нь өрнөлтэй, төгсгөлтэй маш гоё кино болсон байна. Мөн үнэхээр хөгжилтэй болжээ.

11229458_929909140393048_282374289_oДуучин Ч.Цэлмүүн: –  Миний хувьд “Гурван найз” цувралыг тогтмол биш ч гэсэн үздэг байсан. Монгол кинонууд дундаа хөөрхөн зохиомжтой, жүжигчдийн хувьд ч сайн байсан. Сая үзсэн нэг ангит кино мөн үнэхээр их таалагдлаа. Зохиолын хувьд санаанд оромгүй үйл явдлуудаар дүүрэн байлаа. Үнэхээр гоё монгол кино болсон байна.

11255116_929909147059714_1754381831_oЖүжигчин, СТА Б.Баатархүү:  – “Гурван найз” цуврал киног залуучууд, хүүхдүүд их сонирхоод байсан болохоор хүүхдүүдэд таалагдсан кино гэж бодож байлаа. Харин “3 найз: Яасан байх нь уу?” УСК-г үзсэний дараа юун зөвхөн хүүхдүүдэд таалагдах гэж бодлоо. Том хүмүүст ч их таалагдахаар үнэхээр хөөрхөн кино болсон байна.

Гурван найзын цоо шинэ адал явдлыг Улаанбаатар хотын бүх кино театрууд болон Дархан хотын “Соёмбо” кино театрт үзэх боломжтой. Мөн Сүхбаатар аймгийн “Сүхбаатар” кино театрт өнөөдрөөс гарч эхлэх гэж байна. Эрдэнэт хот болон Багануур, Налайх дүүргүүдэд гаргаж өгөхийг хүссэн хүмүүс ч олон байгаа аж.

Ингээд киног үзэхээр төлөвлөж байгаа хүмүүст зориулан өнөөдөр болон энэ амралтын өдрийн цагийн хуваарийг танилцуулж байна.

“Өргөө” кино театрын хуваарь

11225968_929909133726382_457277812_n 11208971_929909143726381_509167621_n

“Хүннү Синема”-гийн цагийн хуваарь

11208715_929909157059713_1784911587_n

“Тэнгис” кино театрын хуваарь

11225617_929909137059715_338172932_n

“Соёмбо” кино театрын хуваарь:  13:00, 15:50, 17:00, 19:00, 21:00

11215942_929909153726380_1328388447_n

Санал болгох мэдээ

Уран барималч Т.Даваасамбуугийн “Монгол эр хүн” үзэсгэлэн дэлгэгдлээ

“Мөнгөн мод 2023” наадмын  шилдэг дүрслэх урлагийн бүтээлийн шагнал хүртсэн уран барималч Т.Даваасамбуугийн “Монгол эр …